"Гурван охин" хамтлагийн дуучин Х.Ану саяхан амаржиж, анхны хүүхдээ төрүүлээд байгаа билээ. Урлагт өөрийн амьдралаа зориулсан тэрбээр өөрөөсөө насаар дүү залуутай гэр бүл болсон бөгөөд үүнийгээ ихэд нууцалж байгаа юм. Хосууд хамтдаа Бали арал дээр аялж яваа зургаа цахим хуудаснаа нийтэлж байсан бол энэ удаад шинэхэн ээж Х.Ану хэрхэн амаржсан тухайгаа ээжүүдийн өдрийг тохиолдуулан зөвлөгөө болгон бичжээ.
"Гурван охин" хамтлагийн дуучин Х.Анугийн зөвлөгөөг хүргэе.
"Happy Mother”s day. Бяцхан сахиусан тэнгэр маань бидэндээ ирсэн. Анхны төрөлт учраас их уншиж судалж, өөрийнхөө хэмжээнд л бэлдсэн. Над шиг анхны төрөлтөндөө догдолж, цоо шинэ ертөнцийн өмнө өөрийгөө бэлдэж буй бүсгүйчүүддээ хэрэг болж магадгүй гээд өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодлоо. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Жирэмсний дөрвөн сартайгаасаа эхлэн жирэмсний иогаар хичээллэж эхэлсэн. Хэт жин нэмэхгүй мөн хавагнахгүй, бие хөнгөн, сэргэлэн байхад их сайн нөлөөтэй юм шиг санагдсан. Ялангуяа жирэмсний массажинд долоо хоног бүр орж байсан маань маш их нэмэртэй байсан. Төрчхөөд 48 цагийн дараа Эх, нярайн "Сорхун" сувилалд бяцхантайгаа цуг хэвтсэн. Мэргэжлийн хүмүүсийн асаргаанд шууд орсны хүчинд төрсний дараах ядаргаа, сэтгэл гутрал, сүү зангирах , гам барих зэрэг төрсөн ээж болгонд тулгамддаг асуудлын ард дажгүй гарсан. Энэ дашрамд сэтгэлээсээ ажилдаа ханддаг мундаг хамт олонд баярласнаа илэрхийлье. Өнөөдөр ээжүүдийн өдөр. Миний ч бас өдөр болсон. Хамгаас хайртай ээждээ, энэ хорвоогийн бүх сайхан ээжүүддээ мөн ээж болох гэж буй бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )