Белла Хадид цахим бүсгүйтэй үнсэлцэж, олны дургүйг хүргэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Орчин үеийн интернет хэрэглэгчдэд цахим ертөнцөд шүүмжлэхгүй зүйл гэж үгүй болжээ. Ямар ч юмнаас тэд хэн нэгний эрхийг зөрчсөн зүйл заавал олдог.

Энэ удаад “Calvin Klein” брэндийн зар сурталчилгааны клип шүүмжлэлийн шуурганд дайрууллаа. Клипэнд Белла Хадид, Лил Микела гэсэн хоёр модель халуухан гэгч нь үнсэлцэж байгаа нь гарна. Энэ үнсэлт яагаад хүмүүст таалагдаагүйг бүү мэд. Уг нь ижил хүйстнүүдийн хайр дурлал хэний ч анхаарлыг татахаа больсон үе юм сан.

Хачирхалтай нь энэ клипийг шашны байгууллага, ёс зүйн элдэв бүлэг биш ЛГБТ төлөөлөгчид өөрсдөө шүүмжилж байлаа. Тэд Белла Хадидийг жинхэнэ эмэгтэйтэй биш цахим бүсгүйтэй үнсэлцсэнд хилэгнэсэн байна. Лил Микела бол 2016 онд интернет сүлжээнд гарч ирсэн цахим модель, блогчин. Тэр үед түүнийг жинхэнэ хүн эсэх талаар олон таавар гарч байлаа. Харин одоо түүнийг цахим гэдгийг бүгд мэднэ. Микела 1,6 сая дагагчтай интернет од.

“Calvin Klein” брэндийн сурталчилгаанд Хадид, Микела хоёр спорт хувцастай байх бөгөөд кадрын цаана Хадидийн “Амьдрана гэдэг хаалга нээж, урьд өмнө төсөөлөж ч байгаагүй шинэ мөрөөдөлтэй болох юм” гэж хэлэх сонсогдоно. Дараа нь тэд үнсэлцэж, нэг нэгнээ ширтэх аж.

Шүүмжлүүлэх зүйл биш мэт. Гэвч үзэгчдэд Calvin Klein байгалиас заяасан жинхэнэ гоо сайхнаас татгалзаж, зар сурталчилгаандаа жинхэнэ эмэгтэй хүн биш цахим бүсгүй ашигласан нь таалагдаагүй.

Харин ЛГБТ байгууллагынхны дургүйг хачирхалтай нь хоёр эмэгтэй хүн үнсэлцэж байгаа нь хүргэсэн. Яагаад гэвэл энэ клип тэдний хэлдгээр квирбейтинг (queerbaiting) гэнэ. Энэ нь  юу вэ гэвэл брэндүүд сурталчилгаандаа ижил хүйстнүүдийн дүрийг сайн утгаар ашиглаагүй, харин бараагаа ижил хүйстнүүдэд зарахын тулд хүчээр хэрэглэсэн хэрэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top