Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн хамт олон оролцлоо.
Тус эмнэлгийн барилгын төсөв өртөг: 8,752.9 сая төгрөг
2019 онд: 2,500.0 сая төгрөг
2020 онд: 6,252.9 сая төгрөг тусгагдсан байна
Сэтгэгдэл ( 0 )