Алтай хотыг усаар хангах төсөл хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016.06.10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан билээ. Уг зээлийн хүрээнд 14 сая еврогийн Австрийн хөнгөлөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019.04.29-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа аж.

Төслөөр Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэх юм.  Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшлэх ажээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top