АНУ-ын Төрийн департамент Тайваньд M1A2T Abrams танк, зөөврийн зенит пуужингийн Stinger цогцолбор зэрэг нийт хоёр тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлэхийг дэмжлээ гэж Пентагоны батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны агентлаг мэдээлжээ. Зэвсэг худалдах хүсэлтийг Тайваний АНУ дахь эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газар тавьсан байна.
Тайваний тал 108 танк, 14 хуягласан засварын болон нүүлгэн шилжүүлэх зориулалт бүхий M88A1 гинжит машин, 16 том оврын ачааны цэргийн зориулалтын автомашин, 300 гаруй пулемет, төрөл бүрийн зэр зэвсэг болон цэргийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлт тавиад байгаа аж. Түүнчлэн, нийт 223 сая ам.долларын өртөг бүхий зөөврийн зенит пуужингийн Stinger цогцолборыг 250 гаруй ширхгийг худалдахыг дэмжсэн байна.
БНХАУ-ын эрх баригчид АНУ Тайванд зэвсэг нийлүүлэхийг удаа дараа эсэргүүцэж байсан бөгөөд Хятадын гадаад хэргийн яам Тайваний асуудал АНУ, БНХАУ-ын харилцаан дахь хамгийн эмзэг асуудал хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.
БНХАУ-ын засгийн газар, арлын муж хоорондын албан ёсны харилцаа 1949 онд Хятадын коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчнүүд Тайван руу зугтан гарснаас хойш тасарсан байдаг. Тайвань болон эх газрын Хятадын ажил хэргийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэж, 1990-ээд оны эхээр талууд төрийн бус байгууллагаар дамжуулан харилцаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая