Мэдээлэл технологийн үндэсний паркийн ажилчид 48 цагийн ажил хаялт зарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Мэдээлэл технологийн үндэсний паркийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 48 цагийн ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Тус байгууллагын ажилтнууд хуулийн хүрээнд энэ сарын 22, 23-ны өдөр сануулах ажил хаялт зарласан тухай албан бичгээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн байна.

Мэдээлэл технологийн үндэсний паркийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 1-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт хандан шаардлага хүргүүлж байсан бөгөөд шаардлагын дагуу арга хэмжээ авч ажиллахыг ийнхүү ажил хаялтаараа сануулж байгаа аж. Уг шаардлагад Мэдээлэл технологийн үндэсний паркыг иститутын чиглэлээр хөгжүүлэх, захирлыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас сонгох, хууль бус томилгооны асуудлыг цэгцлэх зэрэг шаардлагыг тусгасан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.245.209) 2019 оны 07 сарын 21

ЭНЭ САЛБАРТ ОЛОН АСУУДАЛ БАЙНА,

0  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top