Рио Тинто компани төмөр зам барих 60 сая ам.долларын гэрээ байгууллаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Рио Тинто компани Баруун Австрали мужид орших Пилбара төмрийн хүдрийн уурхайд төмөр зам барих 60 сая ам.долларын гэрээг “Монадельфус” компанитай байгууллаа. Австралийн Перт мужид бүртгэлтэй “Монадельфус” компани төмөр замын үйлчилгээг сайжруулах, зам засах, шинээр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Гэрээ нийтдээ гурван жилийн турш хэрэгжих агаад гэрээний явцад ухаалаг төмөр зам төслийг нэгтгэх санаачилгатай байгаа ажээ.

Пилбара уурхайн гарцыг нэмэгдүүлэхийн тулд цэвэрлэх үйлдвэр, уурхайн тэсэлгээний хэлтсүүдийг чадваржуулах шаардлагатай гэж Рио Тинто компанийн зүгээс мэдээлсэн байна. Түүнчлэн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх 4-5 зүтгүүрийг нэмж үйлдвэрлэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.72) 2019 оны 10 сарын 16

монголчууд бид дийлшгүй өртэй цаашид явахгүй л болох дээрээ тулах байхдаа боловсролтой ухаалаг хэсэг нь гараад дуусах нь одоогоор баахан худлаа ярьдаг улс төрчидтэй цээжээ дэлдсэн шорон оронгынхон нийлсэн шантаажчин эх оролнчидтой фэсбүкээр чалчигдтай л улс байна явахгүй

0  |  0
зочин(66.181.161.72) 2019 оны 10 сарын 16

монголчууд бид дийлшгүй өртэй цаашид явахгүй л болох дээрээ тулах байхдаа боловсролтой ухаалаг хэсэг нь гараад дуусах нь одоогоор баахан худлаа ярьдаг улс төрчидтэй цээжээ дэлдсэн шорон оронгынхон нийлсэн шантаажчин эх оролнчидтой фэсбүкээр чалчигдтай л улс байна явахгүй

0  |  0
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top