Халхын голын ялалтын ойг нэг тэрбум 400 сая төгрөгөөр тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан хотод өнөөдөр \2019.08.28\ Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд болон Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Носулев болон хоёр улсын дайчид, дайнд оролцсон баатруудын үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.

Цэцэг өргөх ёслолын дараа Монгол дайчдын хөшөөний өмнөх жагсаалын талбайд хоёр улсын дайчин цэргийн ёслолын жагсаал болов. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламсүрэн "Халх голын 80 жилийн ойн хүрээнд Халх гол суманд есдүгээр сарын 3-нд арга хэмжээ үргэлжилнэ. Халх гол жишиг сум албан ёсоор нээлтээ хийнэ. Түүхт 80 жилийн ойдоо хоёр улсын Батлан хамгаалах хүчин, нийт ард иргэд маш идэвхтэй оролцож байна. 1939 онд 130 мянга гаруй цэрэг, 800 гаруй онгоц, 1000 гаруй танкийг хуягт машин оролцсон дайнд үрэгдсэн, шархадсан цэрэг нийлээд 80 гаруй мянгаар тоологддог. Ийм их үнэ цэн, амь насаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа олж авсан түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Засгийн газрын 2018 оны тогтоолоор нэг тэрбум 400 сая төгрөг төсөвлөсөн" гэлээ.

Цэргийн ёлолын жагсаалын дараа Халх голын дайны оролцсон дайчин баатруудын гэгээн дүрийг мөнхөлсөн жаазтай зураг, цэцэг барьсан жагсаал үргэлжиллээ. Жагсаалд дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцсон бол Монгол, Оросын эх оронч өсвөрийн дайчид цэрэг хувцас өмсөн хүндэтгэлийн жагсаалд оролцов. Энэхүү арга хэмжээ Монгол, Оросын уран бүтээлчдийн хамтарсан баярын тоглолтоор өндөрлөлөө.

Баярын жагсаалд хүрэлцэн ирсэн ахмад дайчин Ч.Дүдлээнамжил "Халх голын домогт отрядад Архангай аймгаас хорин гуравхан насандаа томилогдон ирж насаараа улсынхаа торгон хилийг манасан онц хилчин хүн. Бүхий л амьдралаа зориулсан Халхын гол миний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. Хойч үе маань эх оронч болон өсч хүмүүжиж байгааг харах сайхан байна " гэв.

Дашрамд дуулгахад Монгол дайчдын дайчдын хөшөөг Халх голын ялалтын 50 жилийн ойгоор Барилгын цэргийн 030 дугаар ангийн хамт олон бүтээн босгожээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.177.195) 2019 оны 08 сарын 28

Агуу улс монголын маань тусгаар тогтнолд хэлж баршгуй тус хургэсэн хичнээн Сайхан залуус мартаж болохгуй туухийг ур хойч маань ойлгож мэдэж явах хэрэгтэй эх орноо гэсэн сэтгэл омогших естой

1  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.89.193) 2019 оны 08 сарын 28

МӨНГӨ БИТГИЙ БИЧ. ИЙМ АГУУ ЯЛАЛТЫГ АВЧИРСАН ӨВӨГ ДЭЭДЭС ЗӨВЛӨЛТИЙН АРД ТҮМНЭЭ БИД МАРТАЖ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ.

1  |  0
Top