Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна

2019 оны 09 сарын 05

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. 

Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох төрийн чиг үүргүүдийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. 

Сайд Х.Баделхан хэлэхдээ “Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээний байгууллагаас гаргасан дүнгээс харахад төрийн байгууллагын хүнд суртал арилж, шат дамжлага багасаж, иргэн, Аж ахуй нэгж байгууллагад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх байдал сайжирч, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж, хариу өгдөг болсон зэрэг таатай үр дүн харагдаж байна. 

 “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион  байгуулан ажиллаж байна. 
Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. 

Цаашдаа Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл явцыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгох, шийдвэр гаргах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, түншлэлийг илүү үр дүнд хүргэж, хөгжүүлэх бодлого барьж ажиллана” гэлээ.  

Эх сурвалж: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Zoc(64.119.25.175) 2019 оны 09 сарын 05

tusgai zuvshuurul avna gedeg ulam hetsuu bolson bainalee. ter Hulan zahiral gedeg barilga medehgui, hund surtaltai shunaltai avgai yagaad tusgai zuvshuurul ugdug bolchivoo

0  |  0
Зочин(202.55.188.84) 2019 оны 09 сарын 05

Бадлиа, чиний нөгөө үнэр юу болсон бэ? Бүгдэд үнэртэж мэдрэгдэх мөртөө ганцхан хүнд мэдрэгддэггүй үнэр хэнийх байж таарах вэ?

0  |  0
Top