БХБЯ-ны “Нээлттэй өдөрлөг”-өөс 37 төрлийн үйлчилгээ авах боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг есдүгээр сарын 16-наас 27-ны өдрийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өнөөдөр /2019.9.23/ Барилга, хот байгуулалтын салбарынхан хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж,  иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Нийслэлийн орон сууцны корпораци”, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон, сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, барилгын салбарын шилдэг ААН зэрэг 40 орчим байгууллага “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т оролцож ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэдээлэл өгөн,  санал хүсэлтийг хүлээн авч байна. 
 


“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-өөр дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

1.Барилгын салбарын нэг цэгийн үйлчилгээ /Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл гомдол, цахим системийн сургалт;
2. Барилгын салбарын инженер техникийн ажилчдын давтан сургалт, мэргэшсэн зөвлөх инженерүүдийн сургалтын талаарх танилцуулга, бүртгэл;
3. Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн архиваар үйлчлэх;
4. Бичиг хэрэг, өргөдөл гомдол, албан бичиг хүлээн авах;
5. Кадастрын зургаар үйлчлэх;
6. Газар өмчлөх, эзэмших, талаар зөвлөгөө өгөх;
7. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх;
8. Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, мэдээлэл;
9. Орон сууцны борлуулалтын үнэ ханш;
10. Орон сууцны гүйцэтгэлийн үнэ ханш, зөвлөгөө мэдээлэл;
11. Барилгын салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар;
12. Амины орон сууцны зураг төсөл, хэрхэн барих зөвлөгөө, мэдээлэл өгөх;
13. Ундны усны чанар, ус хэмнэлтийн талаар зөвлөмж, мэдээлэл өгөх;
14. Ухаалаг ус түгээх байр, цэвэр усны карт ашиглах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;
15. Газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэх,  бүртгэлгүй эсэх талаар лавлагаа олгох;
16. Айл өрх, ААН-үүдийн цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
17. Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын талаарх танилцуулга;
18. 150000 айлын орон сууцын бодлогын танилцуулга;
19. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэл;
20. Газар өмчлөх, эзэмших, ашиглах талаар танилцуулах;
21. Гэр хорооллыг хөгжүүлэх хэсэгчилсэн инженерийн хангамжтай бичил дэд төвийн танилцуулга;
22. Төрөөс баримталж буй барилга, нийтийн аж ахуйн салбарын бодлого /төсөл, хөтөлбөрүүд/;
23. Оршин суугч, мэргэжлийн байгууллага хоорондын өдөр тутмын харилцаа, хөтлөх баримт бичиг, баталгаажуулалтыг бодит баримтаар харуулах, таниулах;
24. Барилгын мэдээлэлтэй загварчлалын танилцуулга (BIM);
25. Барилгын материалын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн танилцуулга;
26. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын орон сууцны танилцуулга, урамшуулал;
27. Барилгын салбарын норм нормативын баримт бичгийг сурталчлах, борлуулах;
28. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх мэдээлэл;
29. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэлийн талаарх мэдээлэл;
30. Ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр гаргасан төрийн байгууллагуудын
31. Бодлого, шийдвэрийг иргэд, олон нийтэд таниулан, сурталчилна;
32. Ундны усны чанар, түүнд тавигддаг хяналтын талаар хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангана;
33. Усны ухаалаг, зөв хэрэглээг олон нийтэд сурталчилна;
34. Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,сунгах, түдгэлзүүлэх,хүчингүй болгохтой холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгнө;
35. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, түүнийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаар хэрэглэгчдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авна;
36. Усны үйлчилгээний үнэ тариф, үзүүлж буй үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой холбоотой хэрэглэгчдийн санал гомдлыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэнэ;
37. Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын нэг цэгийн үйлчилгээ;

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top