ГЗБГЗЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томиллоо

2021 оны 11 сарын 25

Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томиллоо.

Барилга, хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ГЗБГЗЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болсон А.Энхманлайд байгууллагын тамга, тэмдгийг хүлээлгэн өгч, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, газрын харилцаа, хот байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөж, ажлын амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top