SOS: Банкны теллер өндөр настнаас таван сая төгрөг залилжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12


Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах нэр бүхий банкны теллер өндөр настныг залилж, хадгаламжийн дансан дахь мөнгийг нь хувьдаа завшсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус банкны теллер Д гэгч нь хадгаламжийн дансандаа мөнгө хийхээр ирсэн өндөр настныг хууран мэхэлж, зарлагын баримтад гарын үсэг зуруулж, улмаар иргэний хадгаламжнаас таван сая төгрөг хувьдаа ашигласан байна.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасны дагуу хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Top