Дорнод аймгийн 47.5 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр Дорнод аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдал, байгаль орчин, мэргэжлийн хяналт, татварын нөхцөл байдлын талаарх цогц мэдээллийг аймгийн БОАЖГ-ын дарга Б.Эрдэнэбаяр өгсөн юм.

Тэрбээр аймгийн өмнө тулгамдсан асуудлыг цөлжилтөөр нэрлэж байсан юм. Үргэлжлүүлэн “Дорнод аймаг 243 мянган га ойн сан бүхий газартай. Энэ нь аймгийн хоёр орчим хувь газрыг эзэлдэг. Мөн Дорнод аймагт цагаан зээрийн гол бэлчээрлэх нутаг байдаг. Дорнод аймагт 49 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтын газарт 3 сая орчим га газрыг авч чадсан. Нийт нутгийнхаа 23.2 хувийг 25 жилийн хугацаатай лиценз олгохоос хамгаалсан. Мөн Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой зэрэг есөн газрыг орон нутгийн хамгаалалтаас улсын тусгай хамгаалалтад шилжүүлж чадсан. Орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай нутаг нь нийт газар нутгийн 47.5 хувийг эзэлж байна. Ингэснээр улсын хэмжээнд хамгийн их газрыг тусгай хамгаалалтад шилжүүлсэн аймгаар тодроод байна. Бид цаашид ” хэмээн мэдээлэл өгөв.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top