Төрийн банкнаас харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, банканд очилгүй, байгаа газраасаа банкны үйлчилгээ авах боломжийг нээх зорилгоор хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглан www.ibank.mn , www.statebank.mn веб сайт, State bank аппликейшн, мобайл банк, мессеж банк зэрэг дөрвөн төрлийн цахим үйлчилгээг өөртөө нэгтгэсэн цогц үйлчилгээ бүхий Гялсбанк үйлчилгээг нэвтрүүлсэн.
Сүүлийн 5 жилийн дотор Төрийн банкны Гялсбанкны хэрэглэгчийн тоо тасралгүй өсч 600 мянгад хүрсэн нь харилцагчийн эрэлт хэрэгцээг хангасан, хэрэглэхэд хялбар, найдвартай үйлчилгээ хэмээн харилцагчдын өгсөн үнэлгээ гэж ойлгож болно.
Тиймээс Төрийн банкны хамт олон АРВАН жилийн ойгоо угтан Гялсбанкны АРВАН харилцагчаа тус бүр НЭГ сая төгрөгөөр урамшуулна. Хэрэв та тус урамшуулалт аянд оролцохыг хүсвэл Гялсбанк үйлчилгээгээр хоёроос дээш гүйлгээ хийсэн байхад л хангалттай ба урамшууллын эздийг 7 хоног бүр цахим хэлбэрээр https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар тодруулна. Мөн Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй харилцагч байгаа бол 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Гялсбанк үйлчилгээндээ үнэгүй бүртгэн бэлэг барьж байна.
Харилцагч Гялсбанк үйлчилгээг интернэт холболттой үед ibank.mn сайтаар болон State bank аппликейшнээр, интернэт холболтгүй үедээ гар утасны Сим-д суулгасан Төрийн банкны цэсээр, эсвэл мессеж илгээж, санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, хялбараар хангах боломжтой.
Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )