“Зиндаа” сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.
ЭНЭ ЦАГИЙН ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ
Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, МУСГЗ П.Пүрэвсүрэн Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1938 онд төрж, 1962 онд УБДС-ийг Газар зүй, Түүхийн багшийн мэргэжлээр төгсчээ. Манай дунд үеийн бичгийн их авьяастан тэрбээр “Их Тээлийн даваа” “Үдийн наран өндөр” “Танил хорвоо” номоороо Төрийн шагнал хүртжээ. Шүлэг, дууль, найраглал , өгүүллэг, туужийн 20 гаруй ном хэвлүүлсэн П.Пүрэвсүрэн уянгын иргэншил, зөрчил тэмцэл, егөөдөл, хошигнол, дурлал, жигшил, адал явдал, зураг ба хөгжим аль аль нь сүлжилдсэн дүр дүрслэл сайтай олон бүтээлээрээ орчин цагийн уран зохиолд томоохон байрыг эзэлдэг нэрт уран бүтээлчийн өгүүллэгийн дээжээс “Талын ганц айл”-ыг сонгон танилцуулж байна. “Тэр их талын ганц айлаас хэнэггүй цайлган хэдэн хүний цагаан инээд дуурсан байгааг уншигч та талархан уншаарай! Энэ цагийн шилдэг уран бүтээлч Пүрэвсүрэнгийн шилмэл түүвэр нь “Монголын уран зохиолын дээжис-108”-ын 62-р ботиор “Хүслийн зарлиг” нэртэй хэвлэгдэн гарсан билээ.
Э.Хархүү
ТАЛЫН ГАНЦ АЙЛ
Бага гэрийн буурин чинээ газрыг гүнзгийлэн ухсан аламнаас нэг хүний толгой шоволзон цухуйв. Төдхөн мөр цээж нь ил гарч, нүхний ирмэгийг элэглэн тээгээд бүр гарч ирлээ. Тэр хүний цамц, өмд, нүүр, царай цөм шавар, шороо, толгойноос нь урссан хөлс нүүрэнд нь шавсан шороог судалтуулж, дух, хацар, эрүүгээ хүртэл хээ зураас шивж гоёдог хар тивийн хүн шиг болгожээ. Мөн өөрөө ч говь нутгийн хар хүрэн царайт эр аж. Тэр уруулдаа наалдсан шороог хэлээрээ шилэмдэн нулимаад тун ч ядарсан байртай найган алхалсаар нүхнээс холхон тайлж хаясан Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, МУСГЗ П.Пүрэвсүрэн Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1938 онд төрж, 1962 онд УБДС-ийг Газар зүй, Түүхийн багшийн мэргэжлээр төгсчээ. Манай дунд үеийн бичгийн их авьяастан тэрбээр “Их Тээлийн даваа” “Үдийн наран өндөр” “Танил хорвоо” номоороо Төрийн шагнал хүртжээ. Шүлэг, дууль, найраглал , өгүүллэг, туужийн 20 гаруй ном хэвлүүлсэн П.Пүрэвсүрэн уянгын иргэншил, зөрчил тэмцэл, егөөдөл, хошигнол, дурлал, жигшил, адал явдал, зураг ба хөгжим аль аль нь сүлжилдсэн дүр дүрслэл сайтай олон бүтээлээрээ орчин цагийн уран зохиолд томоохон байрыг эзэлдэг нэрт уран бүтээлчийн өгүүллэгийн дээжээс “Талын ганц айл”-ыг сонгон танилцуулж байна. “Тэр их талын ганц айлаас хэнэггүй цайлган хэдэн хүний цагаан инээд дуурсан байгааг уншигч та талархан уншаарай! Энэ цагийн шилдэг уран бүтээлч Пүрэвсүрэнгийн шилмэл түүвэр нь “Монголын уран зохиолын дээжис-108”-ын 62-р ботиор “Хүслийн зарлиг” нэртэй хэвлэгдэн гарсан билээ. Э.Хархүү тэрлэгэн дээрээ очиж суув. Нэгэн чулууны сүүдэрт тавьсан жижиг цагаан бидонтой цайнаас залгилаад, саваа чулууны ёроол руу ууртай түлхэн
-Аа цус хэмээн хараал тавив. Тэгээд сонины цаасанд бүдүүн гэгчийн тамхи ороож шунаглан сорохуй, хамрын хоёр нүхийг нь сартайтал цагаан утаа садарлаа. Их хөмсгөнд нь шавсан шороог духнаас нь урссан хөлс хэсэг хэсэг сэтэлсэн нь түүний царайг нь нэг л хачин болгожээ. Энэ нэгэн хачин эрийг Дугар гэнэ. Жирийн малчин хүн. Өнгөрсөн жил нэгдлээс гарч хувийн аж ахуйтай болжээ. Нэгдлийн “ялтай” сүргээс салж, аминдаа овоо хэдэн малтай болов. Одоо л нэг чөлөөтэйхөн, хүний гар харахгүй амьдрах боллоо хэмээн баярлаж, өвөг эцгийнхээ хуучин нутгийг сонгон олноос захлажээ. Гэтэл гай салдаггүй юмсанж. Зах зээл гээч юм учирч яах ийхийн зуургүй мөнгөний эрхшээлд автагдав. Наад зах нь гурван хүүхэд гуталгүй болох янзтай. Дандаа бэлэн юм авч, эдэлж сурсан эхнэр нь гутал байтугай шуудаг оёж чадахгүй гэхэд хилсдмээргүй. Өөрөө бол мөн л бэлэн юманд амташсан амьтан болохоор үйл үртэсний тухай эхнэртээ хэлэх үг байхгүй. Зуны эхний нэг өдөр тэднийд жижигхэн цэнхэр машин хөлөглөсөн хэдэн хүн ирэв. Холоос яваа улс аж. Алсын зочдыг тэд цай, хоол хийж байдгаараа дайлав. Тэдэнд ховор сонин бараа бий гэнэ.
Эхнэр Янжин нь тэднээс
-Хүүхдийн гутал гэж дуу алдав.
- Байгаа шүү гэж гозгор хөх залуу бардам дуугарлаа.
- Ямар үнэтэй байдаг бол гэхэд:
- Тэрнийг та бид хоёр л мэдэх хэрэг гэж зочны нэг хэлэв.
Тэдний авч яваа барааг сонирхлоо. Хүүхдийн янз бүрийн хувцас, хятад торго, эрээн даавуу, чихэр, архи, тамхи... ер хөдөө газар үзэгдэхээ байсан бараа зөндөө. Авгай хүүхдийнх нь нүд түүн дээр унаж байгааг Дугар мэдлээ.
-Энэ манай багад яг таарна даа хэмээн Янжин нэг шаахай шүүрэв.
-Хоёр зуу гэж гозгор хөх дуугарлаа. Дугарын толгой дүйрэх шиг болов. Сургуулийнхаа зуны амралтаар ирээд байгаа том хүүгийнхээ хөлийг нэг хараад, тэр
-Энэ бахиал гэв.
-Таван зуу гэж өнөөх гозгор бэлэн хэлж байна.
-Үгүй ээ энэ чинь тавь байдаг сан.
-Тэр ч өнгөрсөн шүү дээ.
- Аан гэж Дугар гайхав.
-Улаанбаатарт ийм болсон гэж цаадах нь ихэмсгээр ширэв татлаа. Том, бага хоёр хүүдээ шаахай, бахиал аваад л авдрандаа хадгалсан хэдэн төгрөг нь яг таарч байв. Гэтэл дунд охин...эрх, танхи, долоон настай тэр амьтан лав ээрч унана.
-Энэ палааж хэмээн хуруугаараа заавал
-Хоёр тавь гэж байна. Яриад үзье гэж бодоод
-Энэ шаахай, гутал палаажийг нийтэд нь долоон зуугаар авъя гэвэл,
-Бид харин танд л гэж доод үнээ хэлж байгаа юм шүү гэж гозгор хөх инээж байна.
-Байгаа мөнгө маань л тэр л дээ гэж учирлалаа.
-За тэгвэл яах вэ. Мөнгөндөө таарснаа ав л даа гэж уриалгахан хэллээ.
-Алт, мөнгө эдлэл байвал ярьж болно шүү гэж нэг нь өгүүлэв. Дугар дуугүй толгой сэгсэрлээ. Тэгтэл эрх охин нь,
-Энэ гоё палааж...хэмээн жаахан гараа сунгаж байлаа. “Гурвууланд нь хоосон үлдээхээс биш дээ” гэж бодоод
-За за бид ч больё доо гэвэл
- Уул нь бэлэн юм санж гэж авгай нь шогшров. Тэгтэл зочдын нэг нь
-За яах вэ. Нэг эцээхэн борлон нэмчих гэлээ. Тэгж наймаа тохиров. “Ганц шил архи авахсан...Дахиад олдох юм биш” гэж Дугар бодлоо.
-Архи ямар үнэтэй вэ?
-Дөрвөн зуу?
-Хонь авах уу?
-Үгүй, үгүй! Энэ халуун зун бид хониор яах вэ? хээр боочих борлон бол өөр хэрэг. Гэтэл бидэнд нэгээс илүү ямаа хэрэггүй шүү дээ гэж гозгор хөх хөдлөх янзгүй хэлэв. Зочид явлаа. Тэдний гурван хүүхэд бөөн баяр, Дугарт бол бөөн харамсал.
-Мөн ч сайхан торго байна билээ дээ гэж авгай нь санаа алдав. Дугарын уур бадарч,
- Сайхан торго, сайхан торго гэж элэглэн хэлээд,
- Чи өөрийгөө л өгөхгүй юм бол юугаараа авах гээв гэж хямсалзав.
-Тоодог бол өгсөн ч яах вэ дээ гэж авгай нь гомдоллов.
-Горьдвоо, би ч чамайг харахаас дургүй хүрээд байх болж...гээд гэр рүүгээ алхлав. Уур цухалгүй цагаан цайлган эхнэр нь
-Ашгүй л дээ, одоо л би амрах нь хэмээн инээж байгаа дуулдав. Тэр инээд Дугарын уур цухлыг гаргажээ. Тэр өдрөөс хойш л Дугар мөнгөний үнэ цэнийг ухаарах шиг болжээ. Амьтан хүнээс сонсох болгонд л юмны үнэ нэмэгдээд байгаа аж. Арай гэж олж авсан хэдэн малаа мөнгө болгож чадамгүй. Болголоо гэхэд гайтай байвал өсч үржээд, хүүхдүүдийн амыг тосдох байгаа даа гэхээс зарж үрмээргүй. Нэг өдөр хонио хариулж яваад санамсаргүй нэг сонин мэдээ олж үзжээ. Юу гэвэл хээр сууж, түрийлж явсан сониноосоо улаан тамхи ороогоод, үлдсэн цаасыг нь тэнийлгэн харж байтал “ховор олдвор” гэсэн гарчиг харагдав. “Юу байдаг юм бол” хэмээн уншваас “эртний хүннүгийн дөрвөлжин булшийг ухсан манай археологичид их хэмжээний алтан эдлэл олов. Тэр булшинд 17 алтан товруутай бүс алтаар цутгаж хийсэн малын 9 дүрс, цул алтан бугуйвч, зүүлт байжээ” гэсэн байв.
Дугарын нүдэнд Ханангийн хөндийн хиргэсүүр үзэгдэх шиг боллоо. Тэдгээр хиргисүүр гадуураа чулуу өрсөн дөрвөлжин тэгтэй шүү дээ. Түүнийг нь дөрвөлжин булш гэдэг байх нь. Ахмад хүмүүс “их эрт цагт дайнд үрэгдсэн баатар жанжингуудаа ингэж нутаглуулдаг байсан юм” гэнэ лээ гэж ярьдагсан хэмээн бодоод “манай үүгээр хүн амьтан явах биш, нэгийг нь ухаад үзье байз” гэж шийдэж билээ. Орой нь авгайдаа бодсоноо хэлбэл “алтан бугуйвчийг нь л надад өгөөрэй” гэж дооглон инээсэн сэн. Дугар даган инээж
-Нээрэн л алт олбол чи яах вэ гэхэд
-Сайн л биз гэж дэмжих маягтай хэлжээ
Маргааш нь Дугар хүрз зээтүү ганзагалан ирж, цуварсан арван хэдэн хиргэсүүрүүдийн дундах томыг сонгон аваад, чулууг нь зайлуулж овоолж эхлэв. Хоёр хоног зөөжээ. Тэгээд ухаж гарлаа, нэг...гурав...тав хоног ухлаа. Юу ч гарсангүй. Эхэндээ яс янгинатал буларч, шургатлаа ядарч байсан боловч сүүлдээ гайгүй боллоо. Орой тамир тасарч байвч өглөө босоход бие сэргэн, чангарсан байх аж. Шавар, шороо болсон амьтан үдэш харихад,
-За хэчнээн алт гарч байна даа гэж авгай нь даажигнан угтана. Өнөөдөр ухаад л юм байхгүй бол орхино гэж амлавч “юу юугүй хүрэхийн даваанд оччихоод байгаа юм биш биз” гэхээс горьдлого тасарсангүй. Сүүлдээ авгай нь дургүйцэх болов.
-Чи чинь нүхний амьтан шиг болох нь шив дээ. Дан шороо үнэртээд л... Одоо больж үз! Өөртөө алтны буян хураагүйг мэдэж аваа биз дээ? гэж үглэнэ.
Сүүлдээ газраас ус шүүрч эхэлжээ. Дугар өнөөдөр арван гурав дахь хоногтоо ухаад болихоор шийдэв. Тэр хөлсөө шавартай гараараа шудраад тамхиа баагиулж байхдаа “худаг гаргасан бол дээр байж” гэж бодож сууснаа ухасхийн босч “за яршиг, болих минь, шуналынхаа шийтгэлийг сайн ч үзлээ” гэж үглээд хувцаслав. Хөгшин хээрийнхээ зөнгөөр гэр рүүгээ гэлдрүүлэхдээ “булш болгонд алт байдаггүй юм санж. Алт байтугай авс, яс ч алга. Эртний улс яахаараа тэгж хоосон газарт их чулуу овоолж тэг гортиг татдаг байсан юм бол? Хар яршиг баймаар юм” гэж бодож явлаа.
Гэрт нь нутаг ус нэгтэй хар багын найз Дэндэв нь ирчихсэн, эхнэр нь хөл хөөрцөг болон тогоо нэрж байв.
-За алтны эрэлчин сайн байна уу гэсээр Дэндэв босч ирэв. Дугар шороо шавар болсон тэрлэгнийхээ хоёр ханцуйг сэгсрэн инээд алдан зогсохдоо “энэ хагархай хэнгэрэг /авгай/ цөмийг нь бурж орхиж дээ” гэж бодов. Дэндэв сумын сургуулийн багш хүн. “Хичээл эхлэхийн өмнө хувийн өмчтөн найзындаа ирж, хоёр гурав хоног тарвалзах санаатай ирсэн” ажээ.
-За Дугар минь чи чинь археологич болчихсон гэх шив дээ.
-Харин тэгэх шахлаа хөө.
-Хэн гээч нь чамайг ийм мэргэжилд сургачихав аа? Дугар “хн” хэмээн хоолой засан жуумалзаад
-Зах зээл гээч нь...гэв. Тэр гурав хөгжилдөн инээлдэв. Ил цагаан санаатай хурц үгтэй эхнэр нь:
-Иш Дэндэв минь би чинь алтан зүүлттэй болох нь гэж хэчнээн горьдов оо. Булш бунхны юм болохоор тэр зүүлтээ сумын шинэ хувилгаан Ухна
- Батад очиж сан тавиулж, ариутгуулаад зүүнэ гэж бодсон шүү гээд хөхрөв. Тэр гурав нэг усны, нэг сургуулийнхан ажээ. Ярьж дурсах юм юу эс билээ. Хоёр эр халуун нэрмэл балгаж, Янжин хөмүүлээр амталсан борцтой хоол хийж, хэрдээ хөөрхөн наргиж суулаа. Гурван хүүхэд нь бас Дэндэв ахын авчирсан боов чихэрт баярлан гарч орон гүйлдэнэ. Тэдний гутал өгөрсөн туламны булан шиг юмнууд болжээ.
-Дугар минь чамд одоо хэдэн төгрөг байна даа.
-Хай юу байх вэ. Малын ноос үсний хэдэн юм авсан. Энэ үглээд хэмээн эхнэрээ зааж,
-Ганц дээлийн өнгө авах гэсэн чинь хүрэхгүй юм.
-Наадах чинь хувийн аж ахуйтай болсноос хойш төгрөг олсон нь сугандаа хавччихаад бид хэдэд үзүүлэхээ ч байсан.
-Тэгээд л баяжих гэж археологич болоо биз дээ.
-За за... чи амьтанд битгий бураад байгаарай. Хөгшин чинь арга ядаад л
-Өвгөн нь төмөр авдартаа хийгээд цоожилчихлоо. Тэд ийн ярьж шуугилдаж байв. Дугар нэрмэлд халж улайсан хацраа илээд Дэндэвт дөхөн
-Үхсэн хүнийхээ шарилд алт, мөнгө хийдэг гэсэн чинь бүр авс ч байхгүй золиг байдаг шүү.
-Хиргисүүр болгон оршуулга шарил биш л дээ.
-Үгүй тэгээд хоосон газар чулуу овоолж, тэг татаж байдаг хийх юм аа олж ядсан хачин улс байжээ. -Ухаантай болоод л тэр байхгүй юу.
-Уваа, ямар ухаантай улс тэгж байх вэ
-Тэр олон хиргисүүр чинь аль нэгэнд л жинхэнэ шарил байгаа.
-Бусад нь -Манай дээдэс их ухаантай байсан учраас мянган жилийн хойно ч шунаг, сувдаг амьтад төрнө. Тэд шарил ухаж мэднэ гээд төөрүүлэх гэж олон хоосон хиригсүүр хийдэг байсан хэрэг гэхэд Дугар:
-Ха ха инээгээд -За тэгвэл би тэдэнд чинь чадуулчихжээ гэв.
-Тэгнээ, тэр манай энэ өөрийнхөө дайтай хүнд бол маллагдахгүй л дээ гэж Янжин тас тас хөхөрлөө.
-За тэр яах вэ. Ухаантай дээдсийнхээ төлөө нэг уучихъя хэмээн Дугар хундагаа шүүрэв. Дэлгээтэй үүдээр нов ногоон тал сайн хүний сэтгэл шиг цэв цэлийн тэнгэрийн хаяатай нийлж харагдана. Тэр их талын хэнэггүй цайлган хэдэн хүний цагаан инээд дуурсан байв.
1992.03.16-18
Сэтгэгдэл ( 1 )
bvten oruulah\n