Туркийн баруун өмнөд хэсэгт Киразил алтны уурхайн барилгын ажил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулан түр хугацаанд зогсоод байна. Канадын Торонто хотод төвтэй “Аламос” компанийн эзэмшдэг дээрх уурхай нь Туркийн Засгийн газартай хийсэн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Сүүлийн үед Туркийн улстөрчид Киразли алтны уурхайн гэрээ, хэлцэл бүхэлдээ хууль зөрчиж, авлигатай холбогдсон байж болзошгүй гэж хэд, хэдэн удаа мэдэгдэл хийсний дараа нутгийн иргэд дээрх төслийг хүчтэй эсэргүүцэх болжээ. Уурхайн барилгын ажил алт угаах үйлдвэр, цэвэршүүлэх хиймэл нуур зэргээс эхэлж байсан ч ийнхүү эсэргүүцэлтэй нүүр тулжээ.
Үйл ажиллагааны төлөвлөгөө ёсоор Киразли уурхай 2020 оны сүүлээр олборлолтоо эхлүүлэхээр байсан ч ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшилж магадгүй байна. Энэ мэдээллийн дараа “Аламос” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 4.8 хувиар унаж, нэгж хувьцаа нь 5.4 ам.долларт хүрчээ. Туркийн Эрдэс баялаг, эрчим хүчний яам Киразли уурхайн гэрээ хэлэлцээ, лицензийг дахин нягталж, шаардлагатай гэж үзвэл “Аламос” компанитай гэрээгээ шинэчлэх болно гэж мэдэгджээ. Одоогоор Туркийн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг шалгалтын ажлаа эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )