Эртний Египетүүд муурыг шүтээнээ болгож байсан бол Хятадууд лууг тахин шүтдэг. Харин Монголчуудын символ бол хүлэг морь.
Аль ч улс оронд байгаль дэлхий, ан амьтнаар төлөөлүүлсэн бэлгэ тэмдэг бий. Харин тэд уран бүтээл бүртээ тэдгээрийг шингээдэг гэвэл үгүй. Манай урлаг шиг хоёр дуу тутмын нэг нь нутаг ус, таван хошуу мал, тараг айргийн тухай байх нь ч ховор биз. Тэглээ гээд бид ахуй амьдрал, ёс уламжлалаа өндөрт өргөж яваа гэвэл бас л үгүй.
Юуны учир энэ тухай бичих болсон шалтгаанаа эхлээд хүүрнэе.
Энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийж, Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, саяхан болоод өнгөрсөн Германы Олденбургийн кино наадмаас шагнал хүртэж, харин одоо 92 дэх удаагийн Оскарын наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвшихээр өрсөлдөж буй “Хийморь” уран сайхны кино өчигдөр /2019.10.17/ “Улаанбаатар” олон улсын кино наадмаар дахин нэг удаа гарлаа.
"Хийморь" уран сайхны киноны зохиолыг Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн бичиж, ерөнхий найруулагчаар Драмын театраас төрөн гарсан жүжигчин Д.Эрдэнэбилэг ажилласан. Манай кино уран бүтээлчдийн дунд түгээмэл ажиглагддаг тайзнаас дэлгэц рүү хөрвөх үзэгдэл энэ удаад ч мөн адил анзаарагдав. Даанч тэдний энэ оролдлого, хүсэл эрмэлзлэл ихэнхдээ амжилт олдоггүй нь харамсалтай. Монгол кино үзэх бүрт нэг зүйлийг уламжлал болтлоо байнга ярьдаг бас бичдэг болжээ. Өнөөх л хэтрүүлэгтэй тайзны жүжиглэлт, нөгөө л нэг уйтгартай харилцан ярианууд, өнөөх л...
Бороо, нулимс хоёрыг манай монгол кинонууд ямар ч үнэ цэнэгүй болгож орхилоо. Монгол үзэгчид өр нинжин, өрөвдөж, нулимс дуслуулах нь амархан. Шалтгаан нь ердөө л энэ. Монгол үзэгчдийг уйлуулж чадаж байвал тэр сайн кино болжээ гэсэн нийтлэг ойлголттой. Оскар явах гэж байгаа "Хийморь" ч бас энэ тойргоос гарсангүй. Хамгийн гол нь амьд, үнэмшилтэй биш. Инээдтэй санагдах ч энэ нь илүү эмгэнэлтэй...
Киног ганц аварч байгаа зүйл бол Монгол, Казахстаны зураг авалтад харагдах үзэсгэлэнт байгаль. Мөн зураглаач, эвлүүлэгч нарын ур чадвар. Нүсэр гэмээр хөгжим нь зүгээр л хууран мэхлэлт. Яг нэг тогтсон, кинонд ууссан хөгжим сэтгэлд бууж үлдсэнгүй. Нүргэлсэн, сүрдэм байх гэж хичээсэн гэмээр.
Харин киноны гол дүр болох "Хүрэн морь" үүргээ хамгийн сайн биелүүлэв. Учир нь тэр хүн биш. Дүрийн хямралт, өсөлт зэргийг морь бусад дүрүүдээсээ илүү гаргаж чадсан. Шалтгаан нь бас л хүн биш учраас.
Уран бүтээлчид цаг үеэ мэдрэх тэмтрүүлээ хөгжүүлмээр санагдана. Бид 21-р зууны Монгол Улсад, тэр дундаа метрополис Улаанбаатарт хотод амьдарч буй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Милениалууд, Z generation үеийн залуучууд дүр бүр нь усан нүдэлж, хийрхэл, омогшил, тал нутаг зурагласан киног хэр таашаан үзэх бол. Үзэгчид арай өөр зүйл монгол киноноос хүсэж, хүлээж буйг мэдрэх мэдрэмж чухал байна.
Монгол кино хүн уйлууллаа. Морь уйлууллаа. Үзэгчдээ уйлууллаа. Одоо юуг уйлуулах вэ?
Сэтгэгдэл ( 14 )
Mongolchuud urt um unshihaa bolison. Yg bolj
Yag hellee. Dandaa l nus nulimstaigaa zuuraldaj domog haildag daa kk
Mongold nairuulagch gej helj boloh gants ch hun alga daa. Tiimees ta nar surjignehee l bolichih.
Монголчууд ер нь кино урлагаас татгалзсан нь дээр дээ
Доор сэтгэгдэл бичсэн гарууд уйлж унжиж, арилжааны кинонд түрүүвчээ сэгсрүүлж байхдаа таарсан гарууд юм доо. Эрдэнэбилэг гоё жүжигчин, гоё ч залуу тэхдээ яллагч ыг үзээд хүрэн морь үзэх хүсэл төрөөгүй ээ ямар ч авцалдаагүй уянгын халил ихтэй санагдсан. Казакстан-н уран бүтээлчидтэй хамтарлаа ч айхтар онцын ялгаа гарааагүйг мндэж байнөө. Манайд гүн үзэгчдийн тархи толгой ажилуулах ондоо түвшиний найруулагч гэвэл Сэнгэдорж л байна дөө.
Unen ium heljee shuumjleliig huleen awc surah heregtei
Bux zuild shuumjlel gej baidag Ta nariin xuuruud baigaa ter naadmiin akuluud naad kinog chin shuumjilbel buuun az zavshaan gej boddoo Olon aldartnuud kinogoo shuumjuulex gej buun yum boldgiig medxuu uxaantnuudaa Nom unsh gazar uz
зассс, чиний кино мэддэг гэж юу байсын. мэдэхгүй зүйлээ битгий бичих гэж санаархаж бай. \n
Oscar t devshij baigaa ni hugjil bishuu tegeed ? !
Энэ монгол хүн биш биеэгүй \nбусдад атаархагч байх
Мэдрэл юм бичиж байх юм. Энэ өөрөө хэн бээ\n
tiim bolhoor mongol kino uzdeggui
Хүн уйлж байгаа бол хүн чанараа гээгээгүй хэрэг. Харин хүн уйлахаа боливол өрөвч сэтгэлгүй, зэрлэг араатнаас ялгалгүй болох биз ээ. Дээрхийг бичсэн хүн ямар учраас ийм юм бичсэнийг би мэдэхгүй л дээ. Монголын урлаг монголоороо байж, монгол хүнийг хүн байлгахад л туслах ёстой байх гэж бодном. Харийнханд таалагдах гэж монголын урлагыг ”сарампай” болгохыг юунд хүсээ вэ?
уйлахаа БОЛЬСОН цагт гэх гэж байгаад БОЛСОН гээд биччихсэн юмуу даа...