“М Си Эс”, “Нью ком” компаниуд говьд станц барих төсөл санаачилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Засгийн газрын гишүүд өмнийн говьд цахилгаан станц байгуулах төсөлтэй танилцав.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд Өмнийн говьд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн “М Си Эс” компани “Таван толгой цахилгаан станц”, “Нью ком” компани “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц”-ыг байгуулахаар төслдөө боловсруулжээ.

“М Си Эс” компани бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой. Нэг кВт цахилгааны үнийг 9.5 цент байхаар тооцсон бол “Нью ком” компани нэг кВт эрчим хүчийг 11.5 центээр тогтоож, бүтээн байгуулалтыг 2022 онд дуусгана гэсэн байна.

Өмнөд говийн бүсэд цахилгаан станц баригдсанаар “Оюутолгой” компанийн эрчим хүчний импортод жилд төлж буй 200 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэхээс гадна Монгол Улсын өмнөд бүсийн говийн дэд бүтцийн хөгжилд дэвшил гарч, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top