АНУ-ын Миссури мужийн Канзас хотын галт тэрэгний төв буудалд Их эзэн Чингис хааны амьдрал, түүхийг өгүүлсэн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд Чингис хааны байлдан дагууллыг харуулсан баримтат кино, эд өлгийн зүйл, Их Монгол улс болон Ил хаант улс, Юань гүрний үед холбогдох алдартай үзмэрийн хуулбар, зарим үзмэрийг эх хувиар нь олон нийтэд дэлгэн харуулж буй аж.
Сар гаруйн хугацаанд үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр өдөр бүр Монгол Улсын ардын урлагийн үзүүлбэр, аман зохиолын хэсгээс орчуулан үзэгчдэд хүргэж байгаа юм. Үзэсгэлэнг АНУ-ын Миссури мужийн Соёлын хэлтэс, Галт тэрэгний төв буудлын захиргаа хамтран зохион байгуулсан бөгөөд Миссури мужид амьдардаг Монгол иргэд туслалцаа үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )