СУДАЛГАА | Агаарын бохирдол тархины хорт хавдрын гол эх үүсвэр

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Канадын Мак Гиллийн их сургуулийн эрдэмтэн судлаачид агаарын бохирдлын нано партикл буюу нүдэнд үл үзэгдэх жижиг хэсгүүд тархины хорт хавдрын гол эх үүсвэр болохыг тогтоожээ. Анагаахын шинжлэх ухаанд өмнө нь ийм дүгнэлт гарч байгаагүй юм.

Дизель хөдөлгүүр болон нүүрс, шахмал түлшнээс ялгарч буй утаанд агуулагддаг хэт нарийн ширхэглэгт тоосонцор тархины эд эсэд нөлөөлж, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Судалгаагаар агаарын бохирдолтой бүс нутагт амьдардаг иргэдийн карцероген буюу хорт хавдар үүсгэгч эсийн түвшин цэвэр агаартай газар нутагт амьдардаг иргэдийнхээс 20 гаруй хувиар их байжээ.

Мак Гиллийн их сургууь уг судалгааг 1999-2019 он хүртэл 20 жилийн турш явуулж 100 гаруй мянган хүнийг хамруулсан юм. Судалгааны дүн ийм сөрөг гарна гэж эрдэмтэд таамаглаагүй аж.

 Судалгаагаар агаарын бохирдолтой бүс нутагт амьдардаг иргэдийн карцероген буюу хорт хавдар үүсгэгч эсийн түвшин цэвэр агаартай газар нутагт амьдардаг иргэдийнхээс 20 гаруй хувиар их байжээ.

“Судалгаанд хамрагдсан иргэдийг бид хот болон хөдөө амьдардаг гэдгээр нь ангилж хамруулсан. Томоохон хот суурин газрын иргэдийн карцерогенийн түвшин маш өндөр гарсан нь тооцоолоогүй үр дүн байлаа.Агаарын бохирдол ихтэй бүс нутгийн улс гүрнүүд нэн даруй агаарын бохирдол бууруулах шийдвэртэй арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй байна” гэж Мак Гиллийн их сургуулийн профессор Скотт Вайхенталь ярьжээ.

Анх 2016 онд агаарын бохирдол хүний тархинд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон ч судалгааны эцсийн дүн гараагүй байсан билээ. Судалгааны явцад зөвхөн хорт хавдар үүсгэхээс гадна паркинсон, алцгеймэр, сэтгэцийн эмгэг үүсгэх эрсдэлийг ч нэмэгдүүлдэг болохыг мөн тогтоосон байна. Эрдэм шинжилгээний “Эпидемлоги” сэтгүүлд дурдсанаар нэг хавтгай дөрвөлжин газар нутагт дунджаар 10 мянган нанопартикл алдагддаг болохыг дурдсан юм. Хамгийн харамсалтай нь сүүлийн гурван жилийн дотор агаарын бохирдлоос ялгарч буй нанопартиклын хэмжээ нэмэгдэх хандлага ажиглагдаж буй аж.

Мак Гиллийн их сургууль дээрх судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж, олон улсыг хамарсан хөдөлгөөн зохион байгуулахыг уриалжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв(192.82.75.247) 2021 оны 03 сарын 16

улаанбаатар хотын социализмын үеийн зөв төлөвлөлтийг алдагдуулж, хотын иргэдийн эрүүл амьдрах боломжийг устгаж , чигжиж барилгажуулсан ардчилсан нийгмийн авлигачин намуудын эрх баригчдын алдаатай бодлогийг засаж хөдөө орон нутагтаа сарнимал амьдрах хэрэгтэй болоод байна.

0  |  0
Top