Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна

2019 оны 11 сарын 22

Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламж 2019 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс хүхэрлэг хий 0.013 мг/м3 буюу хоёр дахин их, азотын давхар исэл 0.007 мг/м3 буюу 20.9 хувиар их байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

Академич, химийн шинжлэх ухааны Доктор Ж.Тэмүүжин "Ямар ч тохиолдолд хүхрийн хэмжээ гадуур цуураад байгаа шиг 20 дахин их байх боломжгүй. Тавантолгойн нүүрсний органик хүхэр бусад ордынхтой адил дундаж байдаг. Тэр хүхэр хаанаас ирж байгаа нь ойлгомжгүй" хэмээх тайлбарыг өгчээ.

Тэгвэл "Агаарт хүхрийн хэмжээ их байгаа нь автомашины утаанаас их ялгарч байгаатай холбоотой бөгөөд судалгаагаар тогтоосон" гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэлсэн.

Энэ үндэслэлтэй эсэхийг харахаар холбогдох байгууллагуудын лабораторид хийсэн шинжилгээний дүнг харсан юм.Хэмжилт, шинжилгээний дүнгээс харвал:2016, 2017, 2018 онтой харьцуулахад агаар дахь хүхрийн хийн хэмжээ 1-2 дахин нэмэгдсэн

Ашигт малтмал, газрын тосны газрын 37 дээжид хийсэн шинжилгээний дүнг Монгол улсын Дизель түлшний Евро  MNS:0216:2017 дугаартай стандарттай харьцуулан үзэхэд, хүхрийн агууламж стандартын шаардлага хангасан дизель түлш байхгүй бөгөөд 8.8-117 дахин их хүхрийн агуулгатай түлш борлуулагдаж байгаа нь харагдаж байна. Харин Дизель түлш Евро-5 хувьд долоон дээжийн шинжилгээний дүнг харвал 2-4 дээж нь хүхрийн агууламж 1.1-8.8 дахин их байна.

Мөн автобензины 16 дээжид хийсэн шинжилгээний дүнгээс харвал, 16 дээжээс стандартын шаардлага хангасан автобензин дөрөв байсан бөгөөд 12 дээж нь 1.2-28.8 дахин их хүхрийн агууламжтай байна.

Стандартад зааснаас хэд дахин өндөр хэмжээний хүхрийн агууламжтай дизель түлш болон автобезин худалдаалагдаж байгаа нь шинжилгээний дүнгээр батлагдаж байна. Түүнчлэн 2019 оны эхний 10 сард манай улс 2.5 их наяд төгрөгөөр тээврийн хэрэгсэл импортолсныг ГЕГ-аас мэдээлсэн. Энэ хугацаанд авто машины тоо 81 мянгаар нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн импортын өсөлтийг дагаад автобензиний импорт ч өнгөрсөн оны аравдугаар сарынхаас 74.4 мянган тонноор өсжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гажиг гижиг(122.201.24.225) 2019 оны 11 сарын 24

Сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээгээр гэгчээр Ямарваа нэг сэжүүр гарахаар юу ч мэдэхгүй байж өлгөж аваад цаашаа цуурчихдаг гарууд их байх бололтой догшүү! Их мэдэгч дүртэй худал цуурагчид болимоор юм.

0  |  0
зочин(49.0.147.33) 2019 оны 11 сарын 22

дээрх шинжилгээний хариу нь монголд хуурамч дизель шатахуун борлуулж байнаа гэж хэлээд батлаад байна.үүнийг зогсоох ёстой,үйлдвэрлэгчдийг нь барьж буруутай эсэхийг нь тогтоох ёстой.асар их мөнгө эргэж л байгаа боловуудаа

0  |  0
Zochin(202.4.248.66) 2019 оны 11 сарын 22

Ийм хортой стандартын бус бензинийг хэн зараад байгаа юм бол? Холбогдох газрууд нь яагаад мэдсээр байж ажлаа хийхгүй байгаа юм бол?

0  |  0
Top