[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Сайхан арьстай байхад туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

Эмэгтэй хүн залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Бид тос, тоник, лосьон хэрэглэдэг бас нүүрний маскуудад мөнгө зарцуулдаг. Гэтэл бидний үл тоомсорлодог “эмээгийн” гоо сайхны жор ямар ч үнэтэй тосноос илүү байдаг. Сайхан арьстай байхад туслах бүтээгдэхүүнүүдтэй танилцъя.

Ус

Цэвэр усны ашиг тус маш их. Ус бол хамгийн хямд мөртөө хамгийн үр дүнтэйгээр арьсыг цэвэрлэж, бие махбодын үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг.

Ногоон цай

Ногоон цай нь антиоксидант агуулдаг. Арьсыг чийгшүүлж, эрүүл өнгийг нь ​​хадгалах гайхалтай ундаа юм.

Гаа

Хүнсэндээ цагаан гаа хэрэглэх нь залуужуулах, цэвэрлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Батга гардаг бол гаа хэрэглэхэд энэ асуудлуудыг мартана. Мөн нүүрэндээ гаа бүхий нойтон жин эсвэл тоник хэрэглээрэй.

Дүфү

Дүфү нь их уурагтай. Мөн гоо сайханчид арьсаа цайруулахыг хүсдэг бүсгүйчүүдэд дүфү хэрэглэхийг зөвлөдөг.

Чидун жимсний тос

Оливын тос нь өөрөө олон ашигтай гоо сайхны бүтээгдэхүүн юм. Үүнийг “шингэн алт” эсвэл залуу, урт наслалтын бэлгэдэл гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг яриа биш.

Яргай загас

Уураг ихтэй энэхүү загас нь үрэвслийн эсрэг, нөхөн сэргээх процессыг хурдасгахад тусалдаг хүнс. Мөн омега-3 тосны хүчил нь хөгшрөлтийн явцыг удаашруулж, арьсны насыг уртасгадаг.

Хулууны үр

Хулууны үр нь Е витамин, омега-3, цайраар баялаг. Эдгээр бодисууд нь асуудалтай арьсанд сайн нөлөө үзүүлдэг.

Бараан усан үзэм

Бараан усан үзэм нь арьсыг чийгшүүлэхэд тусалдаг олон хүчтэй антиоксидант агуулдаг.

Саримс

Түүхий саримс нь халдвар, вирусээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Таны биед бактерийг ялахад тусална. Батга гарахад хүргэдэг бактериудыг үгүй хийнэ.

Авокадо

Авокадод Е витамин ихээр агуулагдах бөгөөд арьс, бие махбодын дархлааг нэмдэг. Бас их өег бүтээгдэхүүн юм.

Брокколи

Брокколи нь маш эрүүл хүнс юм. Нэгдүгээрт, энэ нь илүүдэл жингээс салахыг хүсэж байгаа хүмүүст тохиромжтой хоол юм. Хоёрдугаарт, таны хоолны дэглэмд брокколи байх нь ямар ч үнэтэй тосноос илүүгээр арьсыг баярлуулах болно.

Хүрэн манжин

Хүрэн манжин нь маш их хэмжээний эслэг, витамин, антиоксидант агуулдаг. Энэ нь биеийн хамгийн сайн “цэвэрлэгч” гэдгээс гадна холестериныг бууруулдаг. Мөн хүрэн манжин чанаж болгосны дараа ашигтай шинж чанараа алддаггүй ногоо юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top