[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Өвлийн улиралд бээлийгээ арчлах нь

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Гарын арьсыг гаднын нөлөө, салхи, хүйтнээс хамгаалдаг бээлийгээ өвлийн улиралд хэрхэн арчлах вэ. Орчин үед чухал гоёлын нэг болсон бээлийг арчлахын хэрээр хэрэглээ нь уртасна.

Та бээлийгээ хэд хоног өмсөөд л ариутгаж байгаарай. Угааж цэвэрлэх боломжгүй бээлийний дотор талыг спиртээр арч. Мөн гар ариутгагчийг хуруунууддаа зузаан түрхээд бээлийгээ өмсөөд тайлах маягаар хайртай бээлийн дотроо үүссэн нян бактерийг устгаж байгаарай.

Зөвхөн гарын алгыг халхалсан, хуруунууд ил гарах загвартай бээлий нь тэртээх 17 дугаар зууных гэхэд итгэмээргүй. Орчин үед ийм бээлий эргэн мода болж байгаа. Харин өвлийн тэсгим хүйтэнд ийм бээлий нь хуруунуудыг хамгаалж чадахгүй.

Орчин үед бээлийг ихэвчлэн холимог материалаар хийдэг. Энэхүү гоёлыг сонгож авахдаа та агаар сайн нэвтрүүлэх эсэх, гарын арьсыг нухах болон энд тэндээ хэт хатуу чимэглэлтэй эсэхийг нь хараарай. Зөвхөн гоёх гэж бус таныг хэн бэ гэдгийг олон хүнд илэрхийлдэг гараа хамгаалах гэж авч байгаа шүү дээ.

Бээлийгээ өмсөхдөө гараа сайтар угаасан байх хэрэгтэй. Хүний гарт өдөр бүр үй олон нян наалдсан байдаг. Бээлийнд орсон нян тэндээ үржиж, элдэв халдварын эхлэл болдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top