Өргөн барьснаас нь хойш бүтэн гурван жилийн турш огт гар хүрээгүй байсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ сүүлийн хоёр долоо хоногт тун шахуу хөтөлбөртэйгөөр хэлэлцэн батлах гэж байна. Сонгууль дөхөж байгаатай ч холбоотой байж мэдэх юм. Уг хууль батлагдсаны дараа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Юутай ч Монгол Улсын Засгийн газраас өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор 2016 онд өргөн барьсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дээгүүрт эрэмбэлж, батлахаар болжээ.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл нь найман бүлэг, 33 зүйлтэй бөгөөд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, хураамж зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна. Одоогоор манай улсын өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж буй.
Тиймээс шинэ хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгасан гэж УИХ-аас тайлбарлаж байгаа. Ингэхдээ, ажиллах онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалтыг тусгасан гэсэн. Мөн өргөн нэвтрүүлгийн болон суваг дамжуулагчид тавигдах ерөнхий шаардлагыг тусгаад байгаа юм билээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлгээр орох явц хүртэл агуулгын ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд найруулгын зарим засвар орсноор ийнхүү батлах болж байна. Зарчмын зөрүүтэй болон найруулгын зарим саналд гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох заалт багтсан. Мөн “Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Түүнчлэн “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтсон. Эдгээрээс гадна өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид эзэмшигчээ ил болгох, редакц хариуцлагатай байж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх үүргийг оруулсан бол олон нийт, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахын хориглолтууд тусгаж өгчээ. “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан” байгуулж, зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олгох бус үндэсний бүтээл хийдэг нөхцөл шаардлага хангасан бүх үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж ажиллахаар заажээ.
ҮЗЭХ ЭРХИЙН ХУУЛЬ ҮЗЭГЧДИЙН ЭРХЭД ХАЛДАХ УУ?
Монгол Улсад одоогоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий 140 гаруй телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр байгууллагуудад хууль, эрхзүйн нарийн зохицуулалт шаардаж байгаа нь зайлшгүй. Нийт телевиз, радиогийн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс Улаанбаатар хотод 77, орон нутагт найм, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн 16 нь Улаанбаатар хотод, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 51 байдаг нь дийлэнх нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
Уг нь хуулийн үзэл баримтлалд телевизүүдийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, сайн контентыг үнэлэхэд хууль чиглэх бөгөөд телевизүүд гадаадын бэлэн контентыг худалдаж авах бус өөрсдөө сайн нэвтрүүлэг хийж, үзэгчдийг татдаг энэ хэрээр санхүүждэг олон улсын жишгээр ажиллах боломж бүрдэнэ гэж байгаа. Манай улсын телевизийн салбарт жилд 100 тэрбум төгрөг эргэлддэг гэсэн албан бус мэдээлэл бий. Ингэж үзвэл хуулийн 20 дугаар зүйлд заасан “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-д хуримтлуулах мөнгөн дүн жилд доод тал нь 15 тэрбум төгрөг, түүнээс дээш 100 тэрбум хүртэл байж болохоор байгаа юм. Уг хөрөнгийг чанар, стандартын шаардлагыг хангасан өргөн нэвтрүүлгийн төрөл бүрийн оюуны бүтээлийн дамжуулж байгаа үйлчилгээг авч байгаа хэрэглэгчийн төлбөрөөс хуримтлуулах ба улсын төсвөөс санхүүжих учиртай. Тус сангийн зорилго нь үндэсний нэвтрүүлэг, монгол бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, үндэсний нэвтрүүлэг хийх, монгол бүтээл үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах үүднээс телевизүүдэд “тараах” заалттай. Ажлын хэсэг төлбөрийн зохицуулалтыг дахин ярилцана гэж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан. Тэгэхээр хуульд эн тэргүүнд иргэдийн “үзэх” эрхийг анхаарах учиртай байгаа биз. Харин сан байгуулах замаар иргэдийн мэдээлэл хүлээн авах эрхийг хязгаарлах үүднээс үзэгчдээс хураамж авах замаар “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийг бүрдүүлж, улмаар гаднын контент хуулбарлагчдад тараах “томоохон телевизүүдийн лобби”-д өртөхгүй байхыг хууль батлагчдад сануулъя. Та бүхний баталсан хууль нийт иргэдийн талд бус, нэгдсэн зохион байгуулалтад орсон хэдхэн “эзэн”-ий талд үйлчилдэг болох вий гэдэгт санаа зовнисондоо ийн сануулсан хэрэг. Учир нь зарим телевизийн удирдлагууд Ерөнхийлөгчтэй уулзсан зургаа сошиалд нийтэлж, “IP TV” үйлчилгээ эрхлэгч байгууллагууд зохион байгуулалттайгаар хуулийн төслийг мушгин гуйвуулж байгаа харагдсан. Тэгэхээр нэгдсэн хууль баталж, тусгай сан байгуулах нь зөв хэдий ч хөрөнгийн бүрдүүлэлтэд улсын төсөв болон бусад эх үүсвэр, магадгүй хялбар аргаар ашиг олж байгаа “IP TV”-нүүдээс гаргуулж болох биш үү. Ингэж чадвал телевизүүд санхүүгийн хараат байдлаас гарч, үйл ажиллагаагаа сайжруулна. Улмаар сангаар дамжуулан үндэсний контент бэлтгэж байгаа телевизүүдийг дэмжих, бүх телевизэд жигд хүртээмжтэй хуваарилах замаар үйл ажиллагааг нь дэмжиж, цэвэр өрсөлдөөний зарчмаар үйлчилгээг нь сайжруулах эрх зүйн орчин бүрдэх боломжтой. Ингэснээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчин бүрдэх юм. Үр дүнд нь түүх, ёс заншил, боловсрол, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контентууд олноороо цацагдаж, “Монгол контент бүтээгчдийг дэмжих бодлого баримтална” гэж заасан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр биелэх билээ.
ХУУЛЬ ТОГТООГЧИДТОЙ ТӨЛБӨР НЭМЭХГҮЙ ГЭЖ ТОХИРОЛЦСОН Ч...
Дээр өгүүлсэнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль энэ хэвээрээ батлагдах нь тодорхой байна. Хуулийн 2020 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх учиртай. Тиймээс хууль хэрэгжсэнээр ямар үр дүнд телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчид болон үзэгчдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болох нь. Уламжлалт өв соёлын болон хүүхэд, танин мэдэхүйн үндэсний контент үйлдвэрлэвэл “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Харин уг сангийн хөрөнгийг иргэдээс авах хураамжийн 15-аас доошгүй хувиар байгуулах заалт оруулсантай холбогдуулан олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийг төлбөр нэмэхээс өөр аргагүй болгоно гэсэн сурталчилгааг хийх болов. Олон сувгийн үйлчилгээ эрхлэгч, оператор компани нийслэлд 16, орон нутагт 50 бий. Мөн хиймэл дагуулаар олон сувгийн дамжуулалт хийдэг нэг байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниуд төлбөр нэмэх талаар зөвшилцөж эхлээд байгаа дуулдана.
Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгийг IPTV үйлчилгээ эрхлэгчдийн орлогоос бүрдүүлэхээр зааж тусгажээ. Анхнаасаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн амин сүнс нь энэ байсан. Телевизийн салбарт ажиллаж буй 2000 хүний хөдөлмөрийг үнэгүй аваад, цааш нь дамлан ашиг олдог зөвхөн Монголд гаараад буй IPTV-ийнхнийг зах зээлийн шударга зарчимд шилжүүлэх асуудал үгүйлэгдэж байгаа. Олон улсад IPTV үйлчилгээ эрхлэгчид хэвлэл мэдээллийн салбарын контентыг худалдан авч цацдаг жишиг эрт тогтчихсон. Хамгийн сонгодог жишээ бол АНУ-ын телевизийн зах зээл дээр хэрэгждэг зарчим. Америкт алдартай спортын уралдаан тэмцээний шууд дамжуулах эрхийг эхлээд телевизүүд худалдан авдаг. Телевизүүдээс IPTV-үүд нь зэрэглэл дараалалтайгаар шударга авдаг. Манайхаар бол хамгийн олон үзэгчтэй наадмын барилдааныг энэ шат дамжлагаар эцсийн хэрэглэгч хүртэл нь борлуулах боломжтой. Ингэснээр зах зээлийн зарчмаараа үнэ тогтоно. Гэтэл одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа IPTV үйлчилгээ эрхлэгчид яг хэдэн төгрөгийн үйлчилгээг хэд болгон нийлүүлж байгаад хянах үүрэгтэй төрийн байгууллагууд нь ч тайлбар хийж чаддаггүй. Ийм ач холбогдолтой зохицуулалтыг IPTV үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэн хэрэглэгчдээс авч буй төлбөрөө 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэдэг шахалт үзүүлж эхэлжээ.
Албан ёсны тайлбарт өөр зүйл өгүүлжээ. УИХ-ын даргын 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар захирамжаар байгуулсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Олон сувгийн дамжуулалт эрхэлдэг бизнес эрхлэгчид үзэгчдийн хураамжийнхаа 15-аас доошгүй хувийг үндэсний түүх, уламжлал, хүүхэд, танин мэдэхүй зэрэг таван чиглэлээр контент бэлтгэхэд зарцуулахаар тохирсон. Нөгөө талаас өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн бүтээл нь чанартай байх шаардлага тавигдана. Үзэгчдэд ямар нэгэн төлбөрийн дарамт учруулахгүй. Үүн дээр талуудад ямар нэгэн үл ойлголцол байхгүй” гэж чуулганы танхимд хэлсэн. Нэмэлт төлбөр байхгүй тухай ойлголцолд хүрсэн гэсэн үг. Д.Тогтохсүрэнгээс гадна Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нар багтаж буй. Ажлын хэсэг нийт гурван удаа, дэд Ажлын хэсэг нийт найман удаа тус тус хуралдахдаа Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо болон олон суваг дамжуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцуулсан байдаг. Тэгээд ч үндэсний контентыг дэмжих Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахаа 80 гаруй телевиз, радиогийн байгууллага дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болохыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр дурдана билээ. Тэгэхээр олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн тулгаж буй төлбөрийг 50 хүртэлх хувиар нэмэх үндэслэл байхгүй гэж тохиролцсон нь тодорхой бөгөөд тус байгууллагууд мэдэн будилах нь зохимжгүй хэрэг болох нь.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n