УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хоригийг хэлэлцэж, олонхын саналаар хоригийг хүлээж авахгүй гэж шийдлээ.
Ерөнхийлөгчийн зүгээс Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд тус тус бүхэлд нь хориг тавьсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал “Хоригийг хүлээж аваад хуулийг эргэж харах нь зүйтэй. Өнөөдөр 21800 төрийн бус байгууллага бүртгэлтэй ажиллаж байна. Эдгээрийг цэгцлэх ёстой. Хэрэв хууль оруулж ирээд холбоог нь хуульчлаад байвал бүх хуульд холбоодыг хуульчлах хэрэгтэй. Энэ нь төрөөсөө том эрх мэдэлтэй хуультай холбоод бий болгох гээд байна. Өмгөөллийн хууль хэрэгжээд эхлэхэд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэхээр байна. Ерөнхийлөгчийн хоригт Мэргэжлийн холбооны хууль гаргаач гэж байгаа. Миний санаачилсан хуулийн анхны хэлэлцүүлгийг хурдан хиймээр байна. манай холбоо том гэж ярьж суухын оронд Мэргэжлийн холбооны хуулиараа ажилламаар байна” гэлээ. Үүнд Ц.Мөнх-Оргил гишүүн “Мэргэжлийн холбоодын хуулийг гаргаж болно. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэг тогтолцоонд оруулж хуульчилж болохгүй. Энэ бол хэдэн өмгөөлөгчдийг эрхлүүлээд байгаа хууль биш. Өмгөөлөгчдөөр дамжуулж хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм” хэмээн хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоо батлагдаж байгаа хуулиар Өмгөөлөгчдийн холбоо дотроо бүхнээ шийддэг болж байгаа. Прокурор шүүгчид чинь хуульчдын холбооны ажилд оролцохоо болиод удсан нь үнэн. Албан тушаалтайгаа байхын тулд янз бүрийн хүнийг холбоонд ажиллуулж байгааг үгүйсгэхгүй. Оролцох ёсгүй. Өмнө нь Ерөнхийлөгч өмгөөлөгчдийг хүлээж аваад хуультай болохыг дэмжинэ гэж байсан. Гэтэл хориг тавьсныг би гайхаад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт өмгөөлөгчдийг хүний эрхийн төлөө явдаг болгох хуультай болгон гэж байсан” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгчдийн мэргэжлийн холбоо байх шаардлагатайг НҮБ-ын дүрэмд заасан байдаг. Хуульчдын холбоо гэдэг нэг ангийнхныг эрхлүүлдэг, жилдээ 1.3 тэрбум төгрөг зарцуулдаг байгууллага байж болохгүй. Хүний эрх ярихад олдоггүй. Би 90 жилийн түүхтэй өмгөөллийн байгууллага бие даасан байдалтай ажиллахыг дэмждэг” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37