Ерөнхийлөгчийн хоригийн зарим хэсэгт залруулга хийлээ

2019 оны 05 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 14-ний өдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж, энэ тухайгаа Е/27 дугаар албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм.

Дээрх Е/27 албан бичигтэй холбогдуулан өнөөдөр /2019.05.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Залруулга хүргүүлэх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлэв.

Залруулга хүргүүлэх тухай бичигт:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлүүд тусгагдсаныг анхааруулж, уг хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тухайн хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэж тус тус залруулж байгааг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилж өгөхийг хүсье.

Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “…хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа татварын багц /32/ хуулийг энэ хугацаанд багтаан судлах явцад зохимжгүй алдаа гаргасан байгаад харамсаж байгаагаа үүгээр мөн илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(122.201.21.203) 2019 оны 05 сарын 25

Gai bololgui zailaaach

0  |  0
Zorigt(202.9.43.145) 2019 оны 05 сарын 22

Ene tamgiin gazart 10 tugssun khun baina uu.Dandaa aldaa...

0  |  0
irgen(203.217.139.225) 2019 оны 05 сарын 22

onigoo, onigoo

0  |  0
пизда(66.181.161.63) 2019 оны 05 сарын 21

зи чи еөкөөр тоглож бнадаа

0  |  0
Иргэн(66.181.186.87) 2019 оны 05 сарын 26

Шоолж суухаасаа илүү улс орны эрх ашигт хохиролтой гэж үзээд хориг тавьсаныг нь, залруулга хийснийг нь хүндэтгэе ээ.

1  |  0
Erka(203.91.115.49) 2019 оны 05 сарын 21

Onigootoi xuurnuud ve. Unshij chaddaggui yumuu

0  |  0
Top