УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцэх байв. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад 2019.05.20-ны өдөр албан бичгээр хүсэлт ирүүлснийг танилцууллаа.
Уг албан бичигт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг 2019.05.27-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт тавьсныг дурдав. Иймд уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )