Хүйсийн тэгш бус байдлыг арилгахад нэгэн зуун шаардагдана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Хүйсийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр баримталж буй өнөөгийн чиг хандлага хадгалагдвал улс төр, эдийн засаг, эрүүл мэндийн салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгахад хүн төрөлхтөнд 99.5 жил шаардагдана гэж мягмар гарагт /2019.12.17/ хэвлэгдсэн Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд дурджээ. 2018 онтой харьцуулахад энэ үзүүлэлт 108 жил байжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид тэнцвэрт бус байдал сүүлийн гурван жил багассан гэж үзэж байна. Энэ оны байдлаар эмэгтэйчүүд парламент дахь нийт суудлын 25.2 хувь, сайдын түвшний албан тушаалын 21.2 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд эмэгтэйчүүд 24.1 хувь, 19 хувь тус тус эзэлж байв.

Эдийн засгийн салбар дахь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн тэнцвэрт бус байдлыг арилгахад шаардлагатай хугацаа 202-оос 257 жил болж нэмэгджээ.

Дэлхийд хүйсийн тэнцвэрт байдлаар Исланд, Норвег, Финланд, Швед, Никарагуа зэрэг улс тэргүүлсэн хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top