Төрийн тэргүүний албан тушаалд эрчүүд, эмэгтэйчүүдийн эзлэх хувь тэнцэхэд 130 жил шаардлагатай

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 09

Төр, засгийн тэргүүний албан тушаалд эмэгтэйчүүд, эрчүүдийн эзлэх хувь тэнцэхэд 130 жил шаардлагатай гэж НҮБ-ын улс төрийн асуудал хариуцсан орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Розмари ДиКарло НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус уулзалт дээр онцолжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн хэлснээр, дэлхийн 22 улсад эмэгтэйчүүд төр, засгийг тэргүүлж байна. Ингэхдээ, сайд нарын 21 хувийг, парламентын гишүүдийн 25 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дэлхийн гуравхан оронд хууль тогтоогчдын 50-иас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бол мөн ийм тооны улсад ганц ч эмэгтэй хууль тогтоогч байдаггүй. Дэлхийн хэмжээнд 30-аас доош насны эмэгтэйчүүд парламентын гишүүдийн нэг хүрэхгүй хувийг бүрдүүлж байна.

Хүйсийн тэгш байдлыг хангахын тулд НҮБ өөрөө үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж ДиКарло онцолжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ын системийн байгууллагын тэргүүний албан тушаалын 57 хувьд эмэгтэйчүүдийг томилжээ.

НҮБ тус байгууллагын ивээл дор болж буй дэлхийн хэмжээний үйл явцад эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоог хангахад онцгой ач холбогдол өгч байна гэж ДиКарло дурдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top