Олон улсын “Oxfam International” байгууллагын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын босгон дээр гаргасан илтгэлд тэгш бус байдал дэлхий даяар хяналтаас гарч буйг анхааруулжээ. Тиймээс тус байгууллага хүүхэд, хөгшдийг асран хамгаалах үүргийг нуруундаа үүрч яваа эмэгтэйчүүдийн ачааллыг хөнгөлөх чиглэлээр дорвитой бодлого хэрэгжүүлэхийг засгийн газруудад уриалж, хүн амын чинээлэг хэсэгт ногдуулж буй татварыг нэмэгдүүлж, хүүхэд, эрүүл мэндийн хамгаалалд илүү хөрөнгө зарцуулахыг зөвлөжээ.
Тус байгууллагаас явуулсан судалгаанаас үзвэл дэлхийн 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү хөрөнгөтэй бол, дэлхийн хамгийн чинээлэг 22 эр Африкийн нийт 326 сая эмэгтэйгээс илүү хөрөнгө эзэмшдэг аж. Дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь 6.9 тэрбум хүний нийт хөрөнгөнөөс хоёр дахин илүү хөрөнгөтэй. 15 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд нийт 10.8 их наяд ам.доллартой тэнцэх асаргаа сувилгааг цалин хөлсгүй үзүүлж байна. Сүүлийн арван жилд тэрбумтнуудын тоо хоёр дахин нэмэгджээ.
Тус байгууллагаас гаргасан энэ жилийн тайланд баян, хоосны ялгаа нэмэгдэж, эрчүүд төрийн алба болон бизнесийн салбарт давамгайлж буйг анхааруулж, эдийн
засгийн тэгш бус байдал хүйсийн тэгш бус байдлаас үүдэлтэй гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )