Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушарафт цаазын ял оноолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушарафт эх орноосоо урвасан хэргээр цаазын ял оноожээ.

Первез Мушараф 2007 онд онц байдал зарлан, Дээд шүүхийн гишүүдийг баривчлах тушаал өгснөөр Үндсэн хуулиа зөрчиж, эх орноосоо урвасан  хэмээн үзэж тус улсын Засгийн газрын санаачилгаар түүний эсрэг эрүүгийн хэрэг 2013 онд үүсгэжээ.  

1999 онд төрийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарсан Первез Мушараф 2001-2008 оны хооронд Пакистаны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2016 оноос хойш Дубайд эмчилгээ хийлгэн амьдарч байгаа аж. Тэрбээр шүүхийн энэ шийдвэрийг давж заалдах эрхтэй.

2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш 2008 онд албан тушаалаас нь буух хүртэл түүнийг АНУ-ын гол холбоотон хэмээн үзэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top