АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгаанд зориулж 102.7 сая ам.долларын хандив цуглуулаад байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд л гэхэд нийт 46 сая ам.долларын хандив авчээ. Трампын сонгуулийн сурталчилгаанд зориулсан хандив өсөн нэмэгдэж буй нь ардчилсан намынхан түүнд итгэл үзүүлэх эсэх асудал тавьсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Трампт өгсөн хандивын хэмжээ 2011 оны сүүлээр Барак Обамагийн сонгуулийн сурталчилгаанд цугларч байсан хандивын хэмжээнээс илүү байгаа юм.
Трампын сонгуулийн штабын тэргүүн Брэд Парскалын хэлснээр, энэ нь Трампын нэр хүнд, олон нийтийн түүнд үзүүлж буй дэмжлэгийг хүрээг илтгэж байна гээд ардчилсан намынхан, хэвлэлүүд ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудалд анхаарлаа хандуулж байх үед Цагаан ордны тэргүүний сурталчилгааны ажил улам бүр эрчимжиж байна гэж онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болно
Сэтгэгдэл ( 1 )
Трамп ялнаа.