ТАНИЛЦ: Тэтгэврийн зээлийг төрөөс төлөх ХУУЛИЙН ТӨСӨЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

“Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270-370 мянган төгрөг авч байгаа аж. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ. Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм.    

Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (109.88.168.40) 2020 оны 01 сарын 08

Suudlaa avch yldex gesen songuuliin omnox boxir shou toglolt,buruu shiidver baisan ch zov buruug xelj chadaxgyi amaa tagluulsan xoorxiiloltei gishyyd

2  |  0
Zochin (109.88.168.40) 2020 оны 01 сарын 08

Suudlaa avch yldex gesen songuuliin omnox boxir shou toglolt,buruu shiidver baisan ch zov buruug xelj chadaxgyi amaa tagluulsan xoorxiiloltei gishyyd

2  |  0
nymaa(202.21.108.37) 2020 оны 01 сарын 08

zeel avaagui ahmaduud dund ur huuhdiin demjlegtei bolomjiin humuuc ch baigaa l baih minii huvid 400000 -iin bosgon deer tetgever avdag, huuhduudees sar shineer l demjleg avdag busad ued ooriinhoo tetgevereer l bolgood , dongood l baidag , or hiigeed daraa ni yugaar toloh vee,. nud anchihval huuhdee ortei uldeenee, gej bodood or hiideggui umaa, getel zarim humuuc tetgever avaagui bol<< hoh>> avch baihgui yugaa hiicen um vee,, gej baih shig, zarim ni yacan mundag um geed, tohuurhsan ynztaich baih shig, Tor zasag ,Eronhiilogch zeel avaagu hogshchuulee harj uzeh zov bizee,

1  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 01 сарын 08

Xamgiin teneg shiidver!Zeeliin xyyg buruulaad zeeliin xyynees aigaad zeel avch chadaxgyi baisan axmaduudad zeel avch bolox noxtsliig l byrdyylex estoi sh dee !

2  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 01 сарын 08

Xamgiin teneg shiidver!Zeeliin xyyg buruulaad zeeliin xyynees aigaad zeel avch chadaxgyi baisan axmaduudad zeel avch bolox noxtsliig l byrdyylex estoi sh dee !

2  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 01 сарын 07

Xamgiin teneg shiidver!Zeeliin xyyg buruulaad zeeliin xyynees aigaad zeel avch chadaxgyi baisan axmaduudad zeel avch bolox noxtsliig l byrdyylex estoi sh dee !

1  |  0
Top