Хууль бус цагаачлалын асуудлыг цэгцэлнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 20

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа хүлээн авсны дараа хууль бус цагаачлалтай холбоотой нөхцөл байдлыг зохицуулахын тулд онцгой байдлын горим нэвтрүүлж, цэргийн албан хаагчдыг дайчлах бодолтой байгаагаа нотолсон.

Тэрээр хууль бус цагаачдыг албадан гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ийм арга хэмжээ авах юм байна. Урьд нь олон нийтийн өмнө үг хэлэхдээ Трамп хууль бус цагаачдыг албадан гаргах Америкийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулах бодолтой байгаа тухайгаа ярьж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top