Шинэ жилийн амралтаа халуун оронд өнгөрөөх гэсэн орос хосын аялал золтой шоронгоор өндөрлөсөнгүй.
Оросын 26 настай залуу, 19 настай бүсгүй хоёр жуулчин Тайландын наран шарлагын газарт тэврэлдэн, амраглаж байгаад цагдаад баригджээ.
Дэргэдүүр нь явж байсан хүн бичлэг хийгээд Цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Цагдаа нар орос жуулчдыг видео бичлэгээр тэр дор нь барьж авчээ.
Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан хэргээр баригдсан хоёр жуулчин шоронд ч орж магадгүй байсан ч харин цагдаа нар тун “энэрэнгүй” ханджээ.
Хосууд алга хавсран, олон цаг уучлал гуйсны дараа тэднийг өршөөж, торгуулийн арга хэмжээ аваад буудалдаа харихыг нь зөвшөөрсөн байна.
Тайландын Цагдаагийн газраас "Тэд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Уокинг стрит дэх цэнгээний газар архи уугаад, наран шарлагын газар очсон. Тэндээ нэмж уугаад секс хиймээр санагдсан гэж мэдүүлсэн. Согтуу байсан тул хаана, юу хийж байгаагаа сайн ойлгоогүй гэж ярьсан. Шударга иргэний мэдээллийн дагуу бид тэднийг баривчилж чадлаа” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )