Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас өргөн барьсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг өнөөдрийн /2020.01.10/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна.
Энэхүү хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үед Ажлын хэсгээс иргэд болон гишүүдээс гарсан саналыг үндэслэж дөрвөн гол заалтыг тусгаж өгчээ.
ҮҮНД
1. Зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ.
2. Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгоно.
3. Нэг сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй иргэдийн мөнгөн дүнгийн зөрүүг үнэт цаас хэлбэрээр олгоно.
4. Жилд нэг удаа тэтгэврийн зээлийг зургаан сарын хугацаатай олгоно.
Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Монгол Улсын төрийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулж "Салхитын мөнгөний орд"-ыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бонд гаргана. Энэхүү бондыг гаргахад зориулсан холбогдох шийдвэрийг гаргаж өглөө. Ингэснээр эдийн засгийн агуулгаар шийдвэрлэгдэх, байгалийн баялгаа зөв хуваарилах, ахмадын асуудлыг нэг удаа шийдвэрлэх түүхэн шийдвэр гаргалаа. Энэ бол хувьцаа биш УИХ-ын шийдвэр гарсан тул ирэх онд тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийг олгох болно" хэмээн тодотголоо.
-НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ-
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270-370 мянган төгрөг авч байгаа аж. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.
Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм.
Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.
-ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА-
Сэтгэгдэл ( 5 )
та нарын наад тэнэгийн цаад тэнэг үйлдлээс болж хамгийн ядарсан хөгшид даралт нь ихэсч харваж байна шдэ болиоч ээ
Зээл аваагүй ахмад настнуудыг ялгаварлаж байна. Сураггүй бондын 1 сая төгрөг, шууд тэглэх 6 сая төгрөг ялгаатай шүү. Адилхан 2,5 саяыг өгчихсөн бол баярлах байлаа. Тэнэг бодлого санаачилсан ерөнхийлөгч, дэмжсэн ЗГ, ИХ-ийн гишүүдэд дургүй хүрч байна. Ийм заваан юмнуудаар төрөө бариулж байгаадаа харамсаж байна.
Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Зээлээ төлчихсөн болон төлөөд дуусаж байсан ахмадуудыг ер анхаарсангүй. Банкны хүүнээс айгаад хувь хүнээс бага хүүтэй зээл авч зээлээ төлөөд дуусаж байтал ийм шийдвэр гарч 1 сая хүрэхгүй зээл төлүүлэх боллоо. Харамсалтай байна. Сүүлийн 6 сард зээлээ төлсөн иргэдийг энэ шийдвэртээ хамруулчихгүй. Ядахнаа талыг нь төлчихсөн бол баярлах л байлаа.
Одоо зээл аваагүй ахмадуудад хууль гараж 6 хүртэл сая төгрөг өгөх хэрэгтэй ирэх оноос биш зээл тэглэх хувилбартай ижил хугацаанд өг тэгэхгүй бол асар том ялгаварлан гадуурхалт бол хууль зөрчигдөнө ндээ нээгээд олж хараарай