Ховд аймагт 23 иргэнийг зочид буудалд тусгаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Баян-Өлгий аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагдаад байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн. Халдвар авсан байж болзошгүй тухайн иргэн Баян-Өлгий аймаг руу явах замдаа Ховд аймгаар дайрч, “Цамбагарав” зочид буудалд хоёр хоног байрлажээ.

Тийм учраас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үүднээс Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, бүх талын арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал "Цамбагарав" зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлаж, хөл хорио тогтоолоо. Мөн тэнд ажиллаж байсан ажилчдын ар гэрийнхнийг гэрт нь тусгаарласан. Хүмүүсийн эрүүл мэндийн байдалд цаг тухай бүр хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс гадна холбогдох байгууллагууд тандалт судалгааг хийж, шуурхай ажиллаж байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
p(103.212.116.9) 2020 оны 02 сарын 12

yu vee end tendgvi garaad bgamu

0  |  0
mmm(150.129.143.49) 2020 оны 02 сарын 12

odo ene virusnii medee chin bvr togloom shig bolloo. Neg bl Shinjilgeenii hariu ni garj uwchtei uwchingv ni batlagdsan hoino medeellee tsatsaach. Ene medeeg ni dagaj hvmvvs solioroh ni holgv bhiin. Battai batgv medee end tendgv. Tegeel tend ch tusgaarlalaa end ch tusgaarlalaa gd nuguuhii ni hvmvvs haldwar orj irlee gj shuugial.

0  |  0
Top