Коронавирус: 1.7 мянган эмч халдвар авч, зургаа нь нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Хятад улсад нийт 1.7 мянган эмч, эмнэлгийн ажилтан шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, зургаан нь нас барсан гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны орлогч дарга Зэн Исинь  өнөөдөр мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар, 1716 эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авч, зургаан нь эмгэнэлтэйгээр хорвоог орхилоо гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар авах тохиолдол нэмэгдэж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан нийт хүний тоо 64434 хүрснээс эх газрын Хятад улсад 63851 тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан хүний тоо 1488 болсон бол 6985 өвчтөн эдгэрчээ. Хятад улсад халдварын түвшин Хубэй мужид хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар /2020.02.14/, тус мужид нийт 51986 хүн халдвар авснаас 1426 хүн нас барж, 4131 өвчтөн эдгэрчээ.

Хятадын хилээс гадна халдвар авсан хүний тоо 505 хүрээд байна. Тэднээс 218 нь Японд, 60 нь Сингапурт, 30 орчим Тайланд болон Өмнөд Солонгост тус бүр бүртгэгдээд байна. Германд 16, Австралид 15, Францад 11 халдварын тохиолдол илэрчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.47.17) 2020 оны 02 сарын 14

Орон сууцны агааржуулах хоолой ч вирус дамжуулах нэг суваг. 2003 онд SARS-ийн халдварын үед Хонконгийн нэгэн байрны өрөөнөөс тархсан вируст агаар 300 хүнд халдвар тараасан гашуун түүх бий.

0  |  0
Лифтний товчлуур(202.9.47.17) 2020 оны 02 сарын 14

Хятадын эрдэмтэд орон сууц, оффисын лифтийг халдвар тараах хамгийн эрсдэлтэй газар гэж нэрлэжээ. Хятадын Эрүүл мэндийн хорооны тэргүүн Чун Наншань шинэ төрлийн коронавирус тарах хамгийн эрсдэлтэй газрыг орон сууц болон оффисын лифт гэж үзсэн байна. COVID-2019 хүний биеэс гадна хуурай гадаргуу дээр хоёр өдөр, шингэн орчинд түүнээс ч удаан амьдардаг. Ялангуяа лифт нь хязгаарлагдмал орчин бөгөөд товчлуур нь халдварын гол эх үүвсэр аж. Тиймээс лифтний товчлуурыг хуруугаараа дарахаас зайлсхийхийг анхааруулжээ.

0  |  0
Top