Коронавирусийн оношилгоо, эмчилгээний шинэ стандартыг баталлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо лхагва гарагт /2020.02.19/ шинэ төрлийн коронавирусийн оношилгоо, эмчилгээний үндэсний шинэ стандартыг баталжээ.

Шинэ стандартын дагуу, тус улсын бүх мужид COVID-19 коронавирусийн онош тавихдаа хүний цусан дахь нуклеиний хүчлийн шинжилгээний дүнг заавал харгалзан үзэх ёстой гэнэ. Түүнчлэн, хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдэд шинэ төрлийн коронавирусээр халдварлаж эдгэрсэн хүмүүсийн цусны ийлдсийг сэлбэх аргыг хэрэглэхийг зөвлөжээ. Эмнэлгээс гарсан өвчтөнүүд хоёр долоо хоногийн туршид эмчийн үзлэгт хамрагдаж, суларсан дархлаагаа сэргээх арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.

Шинэ стандарт нь өнгөрсөн сараас хойш шинэ төрлийн коронавирусийг оношлох, эмчлэх чиглэлээр гаргаж буй зургаа дахь удаагийн зөвлөмж юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top