Эрүүл энхийн манаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ЭМЯ-д баярлалаа

2020 оны 02 сарын 24

Дэлхий нийтийг түгшээж байгаа шинэ коронавирусын халдвараас сэргийлж Монгол Улсын хэмжээнд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл онц байдал тогтоогоод байгаа билээ. 

Монгол Улсад Сар шинийн өдрүүд тохиож байна. Эрүүл мэндийн яам баярын өдрүүдэд ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Яг одоо Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Коронавируст халдвар (COVID-19) БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байгаатайгаар холбоотойгоор мэдээлэл солилцох уулзалт хийж байгаа ажээ. 


Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр шинэ коронавируст халдвараар өнөөдрийн \2020.02.24\ 10:00 цагийн байдлаар 2465 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 78986-д хүрсэн бол 23341 хүн эдгэрчээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэд олон тоогоор ажиллаж, сурдаг БНСУ-д вирусын халдвар хурдацтай тархаж, халдвар авсан хүний тоо 600-д хүрээд байгаа юм.

Иймд иргэд та бүхэн хайртай дотны хүмүүсийнхээ төлөө ганцхан удаа хариуцлагаа ухамсарлаж, гэртээ шинэлээрэй.

Эрүүл энхийн манаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагын хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байгалмаа(103.229.121.198) 2020 оны 02 сарын 25

Солонгос улсын нислэгийг цуцлахаас хэрэгтэйдээ!!!

0  |  0
zochin(49.0.212.84) 2020 оны 02 сарын 24

Bayarlalaa.

0  |  0
Иргэн (192.82.67.20) 2020 оны 02 сарын 25

Үнэхээр сайн ажиллаж байна Эх орон ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах ажилд ажиллаж байгаа бүх хүмүүст баярлалаа

1  |  0
Зочин(66.181.161.123) 2020 оны 02 сарын 25

Үнэхээр сайн ажиллаж байна.баярлалаа.

1  |  0
Zochin(103.57.93.101) 2020 оны 02 сарын 24

Bie bienee harj huraldaad yahav dee. Hodolj yadaj bhad ni busad ornuud Solongos s hun oruulahaa bolichihloo, hajuud ni baijij gaihaad l suugaad bdgin. Hurdtai shiidveree garguulaach.

0  |  0
Top