Дэгү, Бусан хотод сурдаг хоёр монгол оюутны хариу СӨРӨГ ГАРЧЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ төрлийн коронавируст халдварын (COVID-19) цаг үеийн мэдээллийг шинэчлэн хүргэлээ.

Өнөөдрийн /2020.02.23/ байдлаар Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна. Эдгээрийн 104 нь Замын-Үүд боомтод байгаа бол өчигдөр Сөүл- Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 17 иргэнийг ОБЕГ-ын харьяа сургалтын эмнэлэгт, тус улсын Дэгү хотоос ирсэн хоёр хүүхэд, дөрвөн том хүнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлан, хянаж байна.

Өчигдөр /2020.02.24/ БНСУ-ын Дэгү болон Бусан хотод сурдаг монгол оюутнууд коронавирусын халдвар тээсэн байж магадгүй гэсэн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, шинжилгээ өгсөн байна. Өнөөдөр хоёр оюутны шинжилгээний хариу гарч, хоёулынгийнх нь хариу сөрөг гарч, халдвар аваагүй болох нь тогтоогджээ.

Дэлхийн хэмжээнд коронавируст халдвар дэлхийн улс орнуудад нэмэгдсээр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Коронавирусын халдварыг хязгаарлах арга хумигдаж байна” гэсэн анхааруулгыг өгч байгааг анхааруулъя.

Өнөөдөр гэхэд Бахраин, Афганистан улсад анхны тохиолдол бүртгэгдсэн бол Кувейт улсад нэг дор гурван тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээр тохиолдлуудын эх үүсвэр буюу тархвар судлалын холбоос, хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй байгаа нь ноцтой юм.

Иранд өнөөдөр өглөөний байдлаар шинэ төрлийн вирусээр халдварласан 33 тохиолдол бүртгэгдээд байсан бол 18:40 цагийн байдлаар 28-аар нэмэгдэж, 61 болжээ. Нас баралт долоон тохиолдлоор нэмэгдсэн байна.

Италид өглөө 76 тохиолдол байсан бол одоо 133 болж нэмэгджээ.

Түүнчлэн БНСУ-д халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөө 763 байсан бол 833 болж нэмэгдээд байна. Дэгү хот өвчлөлийн голомт хэвээр байгаа бөгөөд тус улсад одоо 11 мянган хүн шинжилгээний хариу хүлээж байгаа ажээ.

ЭМЯ-наас ойрын өдрүүдэд БНСУ-аас ирсэн иргэдийг эрүүл мэндийн байгууллагад хандах юм уу, өөрийгөө тодорхой хугацаанд тусгаарлахыг анхаарууллаа..

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(192.82.77.223) 2020 оны 02 сарын 25

boloodoo\n

0  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 02 сарын 25

Эхний сөрөг хариу тахал тээгч биш гэсэн үг биш. Тахалын нууц үе нь 21 хоног юм байна. Дахин 2 удаа шинжил. Тэгэж байж хариу нь гарна.

0  |  0
АРД(202.9.46.166) 2020 оны 02 сарын 24

солонгосоос ирсэн хүмүүс өөрийгөө тодорхой хугацаанд тусгаарал гээд өөрсдөд нь найдаад лайдаад орхиж болохгүй шүү хэн ч шударгаар өөрсдийгөө хянаад хоригдоно гэвэл худлаа л байхгүй юу заавал эмлэгийн тусгай хяналтан дор хорионд тогтсон хугацаанд нь байж эрүүл гэдэг нь нотлогдсоны дараа хяналтаас гарах ёстой энэ хяналтаар нэг л хүн вирус тээж гарах юм бол тэгээд л бусдад тахал тарна.

0  |  0
Zochin(202.9.46.32) 2020 оны 02 сарын 24

Manaix arai l xurdan onshlood bn uu. Davxar xyanaarai daa

0  |  0
Ц. Зориг(103.57.93.80) 2020 оны 02 сарын 25

Ашгүй дээ бурхан минь баярлалаа. Айж байлаа.

2  |  0
Цэцэг(150.129.140.26) 2020 оны 02 сарын 24

Японд вирус авсан хүн эхний шинжилгээгээр сөрөг гарсан мэдээ яваад байсан. 2 дох шинжилгээгээр эсрэг гарсан гэсэн мэдээ явж байсан. Тэхээр эхний шинжилгээгээр шууд гаргаж байгаа нь маш эрсдэлтэй юм биш үү

0  |  0
zochin(182.160.0.69) 2020 оны 02 сарын 24

Ene mash sonin umaa,yu l bolood bn da

1  |  0
Virus dald or(103.229.122.241) 2020 оны 02 сарын 25

Yanaa!!tegeed uchigduriin ter 6 solongostoi 1 ongotsond irsen humuust ersdel garval yana!! Tusgaarlagdsan 6 solongosiig davtan shinjilgeend oruulj todorhoi medeelel ogoorei. Tednees ilervel tedentei irsen humuus, ter humuusiin ar geriinhen geed boon ersdel bolno do

2  |  0
Top