БНСУ-д халдварын тохиолдол 1146-д хүрч, зургаан хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Шинэ төрлийн вирусын халдвар олон улсад дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ.

Сүүлийн үед эрчимтэй тархаад байгаа БНСУ-ын хувьд халдварын тохиолдол 1146-д хүрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Н.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 80809 тохиолдол бүртгэгдсэнээс 2759 нь нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ, Япон, Кувейт, Иран, Ирак зэрэг орнуудад халдвар гарч, нас баралт нэмэгдлээ. ДЭМБ-аас бол цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа. БНХАУ-аас гадна хэд хэдэн улс орнуудад голомтлон халдварлаж байна” гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.67.202) 2020 оны 02 сарын 26

korea humuus mine tarhaltaa hurdan zogsooh arga hemjee awaach

0  |  0
Top