ЭМЯ: Италид загварын шоунд оролцоод ирсэн зургаан иргэнийг ТУСГААРЛАЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсад дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа. 

Өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-д тав, Орхон аймагт нэг хүнийг тус тус тусгаарласан байсан. Эдгээр хүмүүсээс халдварын тохиолдол илрээгүй. 

БНСУ руу яваад буцаж ирээд ажиглалтад орсон ХӨСҮТ-д 6, "Асралт мед" эмнэлэгт 37, бусад аймгуудад 10, нийслэл хотод гэрт нь 8 хүнийг тус тус тусгаарласан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 61 хүн тусгаарлалтад байна. 

Мөн "Москва-Улаанбаатар"-ын чиглэлээр нисч ирсэн зургаан монгол, хоёр Итали иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт хийн, эмчийн хяналтад оруулсан. 

Эдгээр иргэд Италийн Милан хот руу загварын шоунд оролцоод ирсэн юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэлээ гэхдээ бид дор бүрнээ маш сайн хичээх хэрэгтэйг дахин дахин анхааруулж байна. Нэг хүнийг тусгаарлаж хянахад маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, асар их хөрөнгө мөнгө зарцуулж байдаг гэдгийг хэлмээр байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(202.9.46.243) 2020 оны 02 сарын 26

Энэ гадаад хүмүүсээс зардал мөнгийг нь өөрсдөөс нь гаргуулмаар байна мөнө тэр 22 нд солонгосоос ирээд айль хэсээд байгаа нөхөрт арга хэмжээ авах хэрэгтэй

4  |  0
Top