ДЭМБ: БНХАУ-д “Ковид-19” тууштай буурч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

ДЭМБ-ын мэдээгээр өнөөдрийн /2020.03.08/ байдлаар “ковид-19” халдварын 101927 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинаа 106 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3486 болжээ. Шинээр таван улсад халдвар бүртгэгдэж нийт 99 улсад коронавирус тархаад байна.

БНХАУ-д нас баралт 28-аар нэмэгдэж, 102 тохиолдол бүртгэгдсэн нь дэгдэлт тууштай буурч байгааг харуулж байгаа аж.

БНХАУ-аас бусад оронд шинэ тохиолдол 3633-аар нэмэгдсэн ба Иранд 1234, Италид 778, БНСУ-д 483 тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top