Хакерууд АНУ-ын Эрүүл мэндийн яамны системийг эвдэхийг завдсан ч бүтэлгүйтсэн гэж АНУ-ын эрүүл мэндийн сайд Алекс Азар мэдэгджээ.
Үүнээс өмнө Блүмберг агентлаг хакерууд АНУ-ын эрүүл мэндийн яам болон нийгмийн албадын компьютерт цахим халдлага үйлдсэн тухай эх сурвалж дурдан мэдээлж байв.
Сүүлийн 24 цагт тус яамны компьютерын систем болон сайтад халдах явдал идэвхэжсэн байна. Маш хүчтэй хамгаалалттай тул хакерууд сүлжээнд нэвтэрч чадаагүй гэж Алекс Азар онцолжээ. Одоогоор, цахим халдлага хаанаас үйлдэхийг завдсаныг шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )