АНУ-ын “Apple” компани iPhone 5G ухаалаг утас үйлдвэрлэлээ цар тахлын дэгдэлттэй холбогдуулан хойшлуулж болзошгүй гэж Nikkei Asian Review хэвлэлд эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, коронавирусний цар тахал дэлхийн за зээл дээрх эрэлтийг бууруулж, тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хуваарийг тасалдуулж байгаа тул iPhone 5G шинэ цуврал гаргахаа хэдэн сараар хойшлуулахад бэлдэж байна. Apple компани нөхцөл байдлыг харгалзан тавдугаар сард багтаан эцсийн шийдвэр гаргах гэнэ.
Шинэ төрлийн коронавирусний цар тахал дэлхий даяар дэгдээд буй энэ үед тус компани халдвар хамгийн ихээр тархаж буй АНУ болон Европын улс орнуудад 10 сая гаруй эмнэлгийн амны хаалт өгөх болсон тухай тус компанийн ерөнхий захирал Тим Күк өөрийн твиттерээр жиргэжээ.
1976 онд байгуулагдсан Apple компани компьютер, ухаалаг утас, ухаалаг цаг, программ хангамж үйлдвэрлэдэг.
Сэтгэгдэл ( 0 )