Олон улсын хараа зүйн холбоо, АНУ-ын хараа зүйн академи “ковид-19” цар тахлын үеэр нүдэндээ линз хийхгүй байхыг зөвлөлөө.
Учир нь салстын замаар дамжих өндөр эрсдэлтэй тул вирусний тархалтыг хурдасгахгүй байх үүднээс дээрх зөвлөмжийг гаргасан байна.
Нүдэндээ линз зүүсэн хүн өдөрт дунджаар 2-3 удаа солих шаардлага гардаг аж. Тиймээс хүний гараар дамжин вирусний халдвар тархах өндөр магадлалтай юм.
Хэрэв хараа нь үнэхээр муу бол “ковид-19” вирусийг намжтал нүдэндээ харааны шил зүүж боломжит эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ.
Эх сурвалж: CNN