Хорих ангиас 300 ХОРИГДОЛ СУЛЛАХ эрх зүйн шийдэл нь юу вэ!

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

-Хэрэв шийдэлд хүрвэл 300 орчим хоригдол суллагдана-

Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор олон улсад хорих ангиудыг эрсдэлтэй нөхцөл байдалд тооцож байна. Манай улсад ч мөн шоронгийн нөхцөлийг эрсдэлтэй гэж үзэж байгаа ба хөнгөн ялтай хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах тухай асуудал яригдаж эхэлсэн байгаа.

Энэ тухай дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн билээ. Тэрбээр "Шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэн энэ үед шоронгийн нөхцөлийг дэлхийн улс, орнууд хамгийн эрсдэлтэй гэж тооцож байна. Тиймээс хөнгөн ялтай хоригдлуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудал яригдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд хууль эрх зүйн боломжуудыг хайж, нэг удаа тэдэнд өршөөл үзүүлэх хуулийг судалж байна" хэмээсэн байдаг.

Тэгвэл энэ асуудал хагас жилийн өмнөөс нэр бүхий албан тушаалтнуудын дунд яригдаж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ингэхдээ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих ангиудаас хүн амь, хар тамхи, хүчингийн хэргээс бусад хөнгөн ял шийтгэгдсэн хоригдлуудын судалгааг албан тушаалтнууд авч танилцжээ.

Түүнчлэн эдгээр хоригдлууд дотроос 60-аас дээш насныхан, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, болон насанд хүрээгүй ялтнуудын тухай мэдээллийг нягталж байгаа аж.

Ийнхүү хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах тухай боломжийг эрхзүйн хүрээнд судалж байгаа ба өршөөлийн хууль санаачлахгүйгээр зохицуулалт хийхээр ярилцаж эхэлжээ. Тодруулбал, гамшгийн нөхцөл байдал үүссэн онцгой үед Эрүүгийн хуулийн ял хойшлуулах, хөнгөрүүлэх заалтуудад үндэслэх шийдэл хайж байгаа юм байна. Хэрэв эрхзүйн шийдэлд хүрвэл, хорих ангиас 300 орчим хоригдол суллагдах тухай мэдээлэл бий.

Гэвч энэ асуудал одоогоор зөвхөн санал, судалгааны шатанд явж байгаа цаашид процесс олон үе шаттай явагдана.

Ял шийтгүүлсэн хоригдлуудын нэгдсэн судалгааг үндэслэж, суллагдах боломжтой хөнгөн ял шийтгүүлсэн хоригдлуудын нэрсийг ангийн удирдлага болон хууль хэрэгжүүлэх албан тушаалтнууд гаргах аж. Улмаар хэрэгтнүүдийн судалгаа, жагсаалтыг прокурорын байгууллагаас хянаж, суллах боломжтой, нийгэмд аюулгүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх иргэдийн мэдээллийг шүүхэд хүргүүлснээр эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(77.111.245.10) 2020 оны 05 сарын 01

Нэг новш нь өөртөө санал өгүүлээх гээд заваарч байгаам.Тэд гарангуутаа ихэнх нь эргээд ордог.ХҮНЭЭ ОЛЖ СУЛЛАДАГГҮЙ л байна\n

0  |  0
Зочин(202.21.100.34) 2020 оны 12 сарын 19

Дэмжиж байна. Хөнгөн хэрэгтэй өөрийн гэм бурууг ухаараад сайн хүмүүжиж байгаа 3-с доош жилийн ялтай хүмүүсээ гаргахыг дэмжиж байна. Нийт хамрагдах боломжтой байгаа хүмүүсээ сайн судлаад бүгдийг нь хамруулаарай. Нэг гэр бүл нэг өдрийн өмнө ч болох нээ элэг бүтэн болог.\n

1  |  0
ЗОЧИН(103.57.95.64) 2020 оны 12 сарын 19

ХҮН АМЬ ХҮЧИН ДЭЭРЭМ ТѲРИЙН ЭСРЭГ ХЭРЭГ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГҮҮДИЙГ ѲРШѲѲЛД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ДАЛИМДУУЛАХ АСУУДАЛ ГАРАХ БИЙ БАГА НАСНЫ ХҮҮХЭД САНАМСАР БОЛГООМЖГҮЙ ХЭРЭГ АВТЫН ОСОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД 3 ААС ДООШ ЯЛТАЙ БА ОДОО ЯЛЛАГДАХ ГЭЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ ОРОЛЦУУЛААД ХОИГДЛЫГ НИЙЛЭЭН ЦѲѲЛѲХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ 300 БОЛ ЦѲѲХѲН ОЛОВ УУ

1  |  0
Төрөө(202.9.40.172) 2020 оны 04 сарын 29

Арайхийж шоронд нь оруулаад түр амсхийж байхад юун гаргах вэ? Ялыг нь эдлүүрээдээ.

0  |  0
Төрөө(202.9.40.172) 2020 оны 04 сарын 29

Арайхийж шоронд нь оруулаад түр амсхийж байхад юун гаргах вэ? Ялыг нь эдлүүрээдээ.

0  |  0
Зочин(64.119.18.3) 2020 оны 04 сарын 29

Давуу эрхтэй байх гоё юм давуу эрхээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ хамгийн түрүүнд гаднаас оруулж ирсэн одоо өөрсдийн хүмүүсээ далим болгож шоронгоос гаргаж авах гэж байгаа юм биз дээ

0  |  0
БОЛъ (202.179.27.111) 2020 оны 04 сарын 29

За больж үз хэний хамаатанг гаргах гээд байгаан? Монголд гадны улс шиг халдвар тарсан юм алга зүгээр л чоно борооноор амжуулах гэж байна

1  |  0
зөв(192.82.70.96) 2020 оны 12 сарын 19

шууд дэмжинээ

1  |  0
К(66.181.190.218) 2020 оны 04 сарын 29

Сонгуулиа гэжжж...

0  |  0
Su ah(202.179.27.35) 2020 оны 04 сарын 29

A вилга хээл хахууль албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг суллаж авах гэсэн оролдлого байж магадгүй санагдлаа.

0  |  0
Top