Шойгу монгол дайчдыг Ялалтын парадад оролцохыг урилаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдыг аугаа их Эх орны дайны 75 жилийн ойн баярт зориулсан цэргийн жагсаалд оролцохыг урьжээ.
 


Шойгу “Харамсалтай нь, цар тахлын улмаас бид Улаан талбайд болох байсан цэргийн жагсаалаа хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Коронавигрусний халдвар намжсаны дараа төлөвлөж байсан 75 жилийн ойн арга хэмжээгээ бүгдийг энэ оны сүүл хүртэл зохион байгуулах болно. Эрхэм сайд таныг өөрийн биеэр оролцохоос гадна цэрэг дайчдаа илгээнэ гэдэгт итгэж байна. Манай хоёр орон олон жилийн найрамдалт харилцаатай билээ” гэж Н.Энхболд сайдтай хийсэн видео уулзалтын үеэр онцолжээ.

Цэргийн жагсаалд “Хувьсгалт Монгол” гэсэн бичигтэй Т-34 танк оролцох аж.

Шойгу “Гитлерийн Герман манай улсад халдан довтолсны дараа хамгийн түрүүнд Монгол Улс бидэнд тусалсан. Нийт 500 мянган хүлэг морь илгээснээс гадна монголчуудын хандиваар 53 танктай “Хувьсгалт Монгол” танкийн бригад байгуулж байлаа. Энэ бригад Берлинийг чөлөөлөхөд оролцсон. Мөн “Монгол ард” нисэх эскадриль чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүү(202.55.191.194) 2020 оны 08 сарын 05

Шойгу сайддаа баярлалаа, ялалтын парадад Монголчууд бид оролцох нь нэр төрийн хэрэг, бас улс төрийн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа гэж гүнээ хүндэтгэж сэтгэлдээ баяртай явдаг шүү

0  |  0
erka(203.91.117.8) 2020 оны 05 сарын 11

orosin arb tymen min koronaag yalan biileeb yalaltiin bayaraa nijger saihan temdegleerei.

0  |  0
erka(203.91.117.8) 2020 оны 05 сарын 11

orosin arb tymen min koronaag yalan biileeb yalaltiin bayaraa nijger saihan temdegleerei.

0  |  0
Зочин(203.91.115.42) 2020 оны 05 сарын 09

корона авчих эрсдэлтэй юм бишүү

2  |  0
Top