Ялалтын баярын жагсаалын шөнийн бэлтгэл болно

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Ялалтын баярын жагсаалын анхны бүрэн хэмжээний шөнийн бэлтгэл Москва хотын Улаан талбайд өнөөдөр /2021.04.29/ болно.

Уг арга хэмжээг дуустал Москвагийн төв хэсэг, баруун болон баруун хойд гудамжуудыг хаах аж. Жагсаалын бэлтгэл ажил Москвагийн цагаар 22:00-д эхлэх гэнэ.

Ялалтын баярын шөнийн бэлтгэл өнөөдөр болон тавдугаар сарын 4-нд болох бол ерөнхий том бэлтгэл тавдугаар сарын 7-нд болох юм байна.

Аугаа их эх орны дайны ялалтын 76 жилийн ойн баярын жагсаалын байлдааны машин, техникүүд оролцсон бэлтгэл мягмар гарагт Москва хотын Улаан талбайд болжээ. Бэлтгэлд тавдугаар сарын 9-нд Улаан талбайгаар явах байлдааны машинуудын механикч, жолооч нар болон захирагч нар оролцсон байна.

Аугаа их эх орны дайны ялалтын 76 жилийн ойн цэргийн парадад 12.5 мянга гаруй цэргийн албан хаагч, 190 гаруй зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 76 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top